Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, төлөвлөгөөний биелэлтийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болголоо.
Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологиор гэр, орон сууцаа халаах айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг холбогдох банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Эргэж буцахгүй биздээ хотын даргаа итгэлгүй болчижээ