ХЭН ЮУ ХЭЛЭВ I Нийгмийн даатгалын дампуурал Капитал банкнаас эхлэлтэй

2025 оны 03 сарын 24

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын байр суурийг онцлов.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-БНХАУ-ын Эксим банкны Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод лаг шатаах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцлээ. Уг лаг хатаах, шатаах байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Шинэ төв цэвэрлэх байгууламжаас өдөр бүр гарах 240 метр.куб лагийг хатааж, шатаан байгальд хор нөлөөгүйгээр устгах бөгөөд хотын агаарын бохирдолд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгана. Улмаар лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой болох юм. 

УИХ-ын гишүүн  С.Эрдэнэбат:

-Нийгмийн даатгалын дампуурлын эхлэл Капитал банкнаас эхлэлтэй. 13 жилийн өмнө НДҮЗ-д тамга халаасалсан хэдэн хүнийг оруулж ирсэн. Тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй банкинд тухайн үеийнхээ сайд, дарга нараа дагаад гараа өргөөд, Нийгмийн даатгалын хөрөнгийг эрсдэлтэй, өөрийн нөөцийн хөрөнгө чадавхи багатай банкинд хийсэн. Цаашид НДҮЗ-ийн гишүүд бие даасан чадавхи гэдэг зүйл дээрээ анхаараарай. Үе үеийн сайд, дарга нарыг хэт дагахаараа буруудах гээд байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл дээр голлон ажилласан хүний хувьд хэлэхэд, биднийг энэ зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа юу хийсэн юм бэ гэж зарим гишүүн асууж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунаа(66.181.187.230) 15 цагийн өмнө

Капитал бхнкыг яагаад зүгээр орхиод бгаа юм бол Ундармаа гишүүн чинь хүнсний дэлгүүрээ ажиллуулаад хариуцаад явдаг байсандаа.Зочид буудал нь ч Ундсрмаад тодорхой хэмжээнд хамааралтай.

0  |  0
Close menu