Хонь
Имижээ өөрчлөх, хувийн хөгжлийн бүхий л хэлбэрийг хүлээн аваарай. Заал, үсчин, гоо сайхны салон орохыг зөвлөж байна. Эрүүл “би” үзлээ хөгжүүл. Ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Өөрийнхөө гоо сайхныг тодотгосноор, таны дур булам байдал илүү тодорно.
Үхэр
Идэвхтэй харилцаа холбооноос залхаж, тайван орчинд гарцаар байхыг хүснэ. Оюун санааны шинэ эрэлхийлэлд гараарай. Нөлөө бүхий хүний ивээлд багтана. Баримт бичигтэй ажиллахад тохиромжтой.
Ихэр
Найрсаг харилцаа шинэ бөгөөд таатай сэтгэгдэл үлдээнэ. Гэнэтийн бэлэг эсвэл мөнгөн урамшуулал авч магадгүй. Найз нөхдийнх нь хүрээ тэлнэ. Хүсэл, мөрөөдөл нь биелэх магадлал өндөр үе тохиож байна. Дунд хугацааны төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна. Үйл ажиллагааныхаа чиглэлийг солиход гэмгүй.
Мэлхий
Тодорхой зорилго тавьж, үүндээ ихээхэн хүчин чармайлт тавиарай. Эерэг үр дүнд хүрнэ. Нөхцөл байдалд танд ашигтайгаар эргэж, зорьсондоо хүрэхэд нь дэм болно. Карьер өсөж магадгүй. Байр суурийнхаа төлөө тэмцэхдээ зөөлөн хүчний арга барилыг ашиглаарай.
Арслан
Сурч мэдэх хүсэл оргилж, үзэл бодлоо бусадтай дуртайяа хуваалцаж, мэдлэгийн хүрээгээ тэлнэ. Аяллын виз эсвэл жолооны үнэмлэх төвөггүйхэн авна. Хувийн хөгжилд нь таатай үе тохиож байгаа тул ялангуяа оюутан, багш нар өөрийгөө амжилттай илэрхийлнэ.
Охин
Эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаарай. Зээл авахтай холбоотой асуудал бүтэмжтэй байхаас гадна санхүүгийн байдал сайжирна. Гэр бүлийн амьдрал нь олон өнгөөр баяжна.
Жинлүүр
Түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд тохиромжтой үе тохиож байна. Энэ нь ажил хэргийн болон гэр бүлийн харилцаа байж болно. Ажил хэргийн түнш нь чухал асуудлыг шийдэх хариуцлага үүрэхэд бэлэн байна. Харин хайртай хүнтэйгээ аялал төлөвлөхөд зүгээр.
Хилэнц
Ажил төрлөө цэгцэлж, ахуйн чанартай асуудлыг амжилттай шийднэ. Хоолны дэглэм барьж эхлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхлүүлэхэд тохиромжтой. Санаачилгатай байх тусам өндөр үр дүн авчирна. Бусадтай харилцаагаа идэвхжүүлээрэй.
Нум
Дурласан нумынхны романтик харилцаа цэцэглэнэ. Урлагт ихээхэн татагдаж, гартаа бийр, будаг барих вий. Эсвэл дуу хөгжимд илүү дуртай болж, хөгжим тоглож сурах хүсэл төрнө. Зарим нь шүлэг хүртэл бичиж эхэлнэ. Ямартаа ч энэ өдрүүдэд хайр, урлаг хоёр ноёрхоно.
Матар
Гэр бүлийн амьдралд нь таатай. Гэртээ, зуслангийн байшиндаа засвар хийгээрэй. Хамаатнууд нь зочилж, цагийн сайхан өнгөрүүлнэ. Тэдэнтэй эд хөрөнгө өвлөх тухай ярьж болно. Орон сууцны зээл авахаар хөөцөлдөж байгаа бол бүтэх магадлал өндөр байна.
Хумх
Аялал, сургалт болон оюуны үйл ажиллагаатай холбоотой бүхэн бүтэмжтэй байна. Найз нөхөдтэйгөө уулзаж, сүүлийн үеийн мэдээлэл аваарай. Романтик учралд бэлэн бай.
Загас
Дэлгүүр хэсэж өөрийгөө баярлуул. Эд материалын хувьд таатай үйл явдлаар дүүрэн. Өөрт зохисон үнэт эдлэл, хувцас зэрэг удаан хайж байсан зүйлээ худалдан авна. Хоолны дуршил нэмэгдэх нь таргалахын шинж гэдгийг санаарай.
Сэтгэгдэл ( 0 )