Л.Жамбалжав: П.Батчулуун эмч донор олсныхоо төлөө яллагдана гэдэг харамсалтай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж,  байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголд анх удаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн тус багийн хүндэт зөвлөх, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.


-Монгол Улс хүний эд, эрхтэнг шилжүүлэн суулгаж эхэлснээр өнөөдрийг хүртэл хэчнээн удаагийн хагалгааг амжилттай хийгээд байна вэ?

-Хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний энэ аргыг хүн төрөлхтөн олон зууны турш оролдож, туршиж ирсэн байдаг. Гэхдээ өнгөрсөн ХХ зууны хоёрдугаар хагас, XXI зууны эхэнд хүний эрхтэнийг бусдын үхжиж ажиллагаагүй болсон эрхтэний оронд орлуулан тавих, шилжүүлэн суулгах эмчилгээний арга бүрэн нэвтэрсэн. Энэ бол анагаах ухаанд цоо шинэ эмчилгээний салбар. Монголын анагаах ухаанд  XXI зууны эхээр  хүний эрхтэн шилжүүлэн суулгах эхлэлийг анх манай багийнхан тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд  Үндэсний баг бүрдэж, бидний хамтын хөдөлмөрөөр Монголын анагаах ухаан хүний эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарыг 1996 онд цоо шинээр нээсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн бөөр л гэхэд 400-аад, элэг 300 гаруй, үүдэл эс 30 гаруйг шилжүүлэн суулгаад байна. Одоо бол хүний эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлэг олон болж байна. Хавдар судлалын үндэсний төв байна.

Саяхан Цагаан сарын дараа Цэргийн төв эмнэлэг анхны тохиолдлоо амжилттай хийлээ. Олон эмнэлэгт боломжоороо хийх ёстой юм. Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг бол дэлхийн анагаах ухааны хөгжлийн явцад маш сайн боловсруулагдаж, аргачлал нь улам боловсронгуй болсон. Түүнээс хүний эрхтэнийг хүнд шилжүүлэн суулгахад дархлааг нь дарангуйлж, тухайн суусан эрхтэнийг өөриймсүүлэхийн тулд маш хүчтэй, тусгай эмүүдийг хэрэглэдэг. Хүний бие махбодод хоргүй, дархлааг нь сайн дарангуйлдаг, суулгасан эрхтнийг сайн өөриймсүүлэх эмчилгээний энэ аргууд сайтар нэвтэрсэн учраас үр дүн нь маш сайн байгаа.

-Амьд донор, амьгүй донор гэсэн нэршил анагаах ухаанд  байдаг юм байна. Хүмүүс бас  нарийн ойлголтгүй байдаг нь сүүлийн үед анзаарагдах боллоо?

-Хүний эд эрхтнийг өөр хүнээс шилжүүлэн суулгахдаа төрөл төрөгсөд, гэр бүлийн аль нэг гишүүн амьд донороос  авахыг амьд донор гэдэг. Амьд хүнээс эрхтнийг нь аваад шилжүүлнэ гэдэг ихэвчлэн хос эрхтэн, эсвэл том эрхтэн  болох элгийг тайрч авч, хагасыг нь суулгах юм уу, өрөөсөн бөөрийг авах мэтээр хийдэг. Гэтэл зүрх ганц, нойр булчирхай ганцхан, үүнийг хагаслаж залгана гэж байхгүй, бүтнээр нь суулгана гэсэн үг. Тэгэхээр амьд донороос авч болохгүй гэсэн үг. Тиймээс амьгүй донор гэж хэнийг хэлж байна вэ гэхээр осол аваар, цус харвалтын улмаас тархин дотор хүнд гэмтэл болж, ажиллагаагүй болсон, зөвхөн амьсгал, зүрх судас хоёрыг нь аппаратын тусламжтай, эмийн тусламжтайгаар амьдруулж байгааг хэлнэ. Ийм амьгүй донороос ар гэрийн зөвшөөрөлтэйгөөр эд, эрхтэнг шилжүүлэн авдаг. Түүнээс хүн үхлээ гэнгүүт тэнд очоод улай үзсэн хэрээ шиг ухаж төнхөөд авчихдаг юм биш. Тийм зүйл байдаггүй. Хүний эрхтэнг шилжүүлэн суулгана гэдэг багаараа, олон хүний оролцоотой хийдэг маш нарийн бөгөөд хүнд хөдөлмөр. Үечлээд үзэх юм бол хамгийн эхэнд амьгүй донороо хайж олох, энэ маш чухал асуудал. Аль эмнэлэгт ямар хүн нас барав, гэмтэлд ямар хүн тархины гэмтэлтэй тархи нь үхжиж вэ. Аль эмнэлэгт тархинд нь цус харваж, тархи нь ажиллагаагүй болов, ийм хүнийг донор болгох эсэхийг хайх, олох нь эхний асуудал. Судлаад, ар гэртэй нь зөвшилцөөд, донор оллоо гэхэд мэс заслын ариун өрөөнд, халдвар орох боломжгүй нөхцөлд эрхтэнийг  биеэс нь салгаж авна. Авсан эрхтэнг хэсэг хугацаанд амьд байлгахын тулд тусгай  уусмалд хийнэ. Үүний дараа тухайн хүнд суулгана. Энд өөр, өөр багийн эмч нар ажилладаг. Эрхтэнг суулгасны дараа бөөр бол бөөрний төвийнхөн, элэг бол элэгний эмч нар хамтарч байж эмчилгээг явуулна. Бүр эмнэлгээс гараад явахад нь хяналтад авдаг. Монгол Улс нэгдсэн нэг л хяналтын системтэй. Дархлааг дарангуйлах эмүүдийг улсаас үнийг нь хямдруулж өгдөг. Тиймээс энэ бол цогц асуудал юм.

-Хамгийн гол нь донорыг хайж олох байдаг гэлээ. Таны мэс заслын эмчээр ажилласан хагас зуун жилд донор хайж олоход хүндрэл бэрхшээл тулгарч байв уу. Одоо П.Батчулуун эмчид тулгараад буй асуудлыг та юу гэж харж байна?

-Эмчээр ажилласан он жилүүдэд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг өвчтөнд хийх гээд донор олдохгүй, тархи нь үхэжсэн донор хайгаад явсан. Гэмтлийн эмнэлэгт тархи нь бяцарсан цаашид амьдрахгүй болсон амьгүй донор байгаа сураг дуулаад би эрхтэн суулгах гэж байгаа эмч шүү дээ, тэгээд өөрөө очиж  ар гэртэй нь уулзаж байлаа. Учрыг нь тайлбарлаж хэлж өгөөд, тэр хүмүүс бас ойлгож зөвшөөрснөөр бөөрийг нь авч уусмалд хийн нэгдүгээр эмнэлэгт авчирч, цусны бүлэг таарах эсэхийг үзээд, тухайн бөөрийг  хоёр  хүнд  нэг нэгээр нь тавьж байсан, энэ бол анхны эхлэл юм. Одоо бол эрхтэн суулгуулах гэсэн өвчтөн олон байна. Маш урт дараалалтай, хүлээгээд байж байна. Энэ хүмүүс Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг. Тэнд Эд, эс шилжүүлэн суулгах алба гэж бий. Энэ нь  улсын хэмжээнд дээрх асуудлыг зохицуулах үүрэгтэй. Аль эмнэлэгт донор гарав, аль эмнэлэгт эрхтэн суулгуулахыг хүлээж байна вэ. Хэнд нь илүү тохиромжтой байх вэ гэдэгт зохицуулах алба байдаг. Үүнийг манай улс нэлээн боловсронгуй болгож, төрийн мэдэлд алба болгосон. П.Батчулуун эмч бол төрийн албан хаагч. Эрүүл мэндийн хөгжлийн төв гэж ЭМЯ-ны харьяанд байдаг тохируулагч агентлаг. Тэгэхээр төрийн хяналт дор төр зохион байгуулж байна гэсэн үг. Тэгэхдээ ямар өвчтөнд суулгах вэ, ямар эмч нар хагалгаанд орох вэ, ямар мэс засал хийх вэ гэдгийг П.Батчулуун эмч мэдэхгүй. Зөвхөн донорыг олж өглөө, зөвшөөрөл авлаа,  гүйцээ. Зөвшөөрөл авахдаа батлагдсан баланкан дээр ар гэрээс нь “Бид энэ хүнээсээ ийм эд, эрхтэнг донор болгож өгөхийг зөвшөөрч байна” гэсэн гарын үсгийг авдаг. П.Батчулуун эмч энэ зөвшөөрлийг авсан, тэрэн дээр элэг, бөөр, шөрмөс гэж тодорхой бичсэн байгаа. Эдгээр эрхтэнийг авахдаа яаж авах, ямар аргаар авах, ямар эмч орох юм бэ, хэзээ орох вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Энд нь тохирсон хүнээ эмнэлэг нь сонголт хийгээд, олон хүнээс цусны бүлэг нь таарч байна уу, цусны цагаан цогцсын тохируулга таарах нь уу үзээд тэд л хийнэ. Тэднээс нэг багийн эмч нар донороос эрхтэнийг авна, нөгөө багийн эмч нар нь өвчтөнд суулгана. Хоорондоо холбоогүй тус тусдаа ажиллаж байгаа биз. Түүнээс өнөөдөр хүмүүсийн яриад байгаа шиг П.Батчулуун гэдэг эмч зөвшөөрөлгүй хүний эрхтнийг авч хүнд суулгасан юм биш. Тэр хүн донорыг л хайж олсон. Яаж суулгахыг, ямар эрхтэнг ямар аргаар авахыг донороос эрхтэн авах, суулгах багийнхан л мэднэ.

-Ар гэр нь зөвшөөрсөнөөс өөр эд, эрхтэнг нэмээд авчихаж гэж гомдол гаргаж, тэр үндэслэлээр П.Батчулуун эмч буруутгагдан хоригдож байна гэсэн  ойлголт нийгэмд байгаа?

-Гарын үсэг зурсан зөвшөөрлийн баланкан дээр элэг, бөөр, шөрмөс гэж бичсэн байна. Тэгэхээр элгийг гэхэд л яаж авдаг вэ гэвэл эргэн тойрных нь судсуудтай нь авдаг. Бүр гол судсаас нь эхэлж авна. Элэгний гол эрхтэн юу билээ, цөс ялгаруулдаг шүү дээ. Тэгвэл тэр залгаас болох цөсний судсыг нь авна, шалдан элэг аваад ямар ч хэрэггүй болчихно шүү дээ, юутай залгах юм бэ. Шалдан бөөр аваад яах юм бэ. Тэгэхээр эд, эрхтэнг авахдаа цогцоор авч байж суулгадаг. Эд, эрхтэнийг авдаг энэ аргачлал нь дэлхий нийтэд стандарт болсон зүйл. Амьгүй донороос хоёр бөөрийг авахдаа  гол судасны хэсгээс нь ханатай нь ханцуйтай авна. Яагаад гэвэл залгахад судас нь хүрэлцээтэй байна. Бөөрийг аарцгийн судсуудаар залгадаг. Богинохон артер, богинохон вентэй  бол залгаж хүрэхгүй. Аргаа бараад энэ тохиолдолд яах вэ гэвэл, амьд донор дээр гуяных нь хөх судаснаас тайрч авч залгаж байгаад уртасгаж хийдэг. Амьгүй донороос бол уртаар авна. Хоёрдугаарт, шээлгүүр гэж бий. Бөөрнөөс гарсан шээс давсаг руу ордог. Иймд давсаг хүртэл шээлгүүрийг ялгаж байгаад авна. Ганц шалдан бөөр авахгүй. Шөрмөсийг бол бэхлэгддэг хэсгээс нь авна. Зүгээр нэг шөрмөсийг дундуур нь тайраад авчихгүй. Тэгж авбал оёдол хийх утасны бэлдэц л болно. Тийм шөрмөсийг малын эдээс ч авчихаж болох. Гэтэл тэр чинь амьдрах эрхтэн шүү дээ, шөрмөс чинь амьд организм. Шөрмөс нь  эд эсээр тэжээгдэнэ. Хаанаас эх авдаг вэ гэвэл, шөрмөс нь ясны товгор дээр бэхлэгддэг. Үеийг эргэн тойрон шөрмөс нь бэхэлж байдаг. Хэрэв шөрмөсөөр эргэн тойрон бэхлэгддэггүй байсан бол үе чинь салаад явчихна. Зүгээр арьсан дор өөхлөгтэйгөө байхгүй шүү дээ. Тийм учраас товгор ястай хэсгийг нь хөрөөдөж авч байгаа. Тиймээс яс авагдсан болж харагдаж байгаа байх. Тэгээд “Бид зөвшөөрөл өгөөгүй, яс ав гээгүй” гэсэн асуудал гарсан шиг байгаа юм. Гэхдээ нарийн ширийн зүйл, ялласан байдал, хэргийн материалд юу бүрдүүлснийг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч л гэсэн энэ гурван эрхтэнийг авахаар зөвшөөрөл авсан гэдэг нь албан баланкан дээр байгаа юм билээ. Тэдгээр баримтыг бид дэлгэх эрхгүй, мөрдөн байцаалтын нууц учраас шүүхийнхэн л мэднэ. Гэтэл  хүмүүс П.Батчулуун эмчийн талаар ярихдаа  эрхтэн оллоо гэдэгт нь биш “Энэ хүн хүний эрхтнийг зөвшөөрөлгүй аваад мэс засал хийсэн байна” гэж яриад байна. Тэр хүн мэс засал хийгээгүй. Донор олсон, ар гэрээс зөвшөөрөл авсан  ийм л хүн.

-П.Батчулуун эмчийн буруугаа хүлээж, уучлал гуйж байгаа зураг гээд цахим орчинд тарааж цацаад байх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би бодохдоо, тухайн үед олсон донорынх нь эд эрхтэнийг яаж авч вэ, ямар байдлаар авсан байна, энд алдаа гарсан бол манай албаны алдаа, буруу байна даа, үүнд уучлал гуйя гэсэн болов уу гэж ойлгож байгаа. Түүнээс биш би буруутай, би үүнийг хийсэн гэж уучлал гуйсан зүйл биш байх. Буруутай гэдэг чинь гэм хийчихээд, хүнийг хохироочихоод уучлал гуйхыг хэлнэ. Гэтэл ямар ч буруу зүйл хийгээгүй, эрхтэнийг аваагүй, бусдад суулгаагүй хүн шүү дээ. Хэрэв  амьгүй донороос эрхтэнийг авсан бол ямар эрхтэн авсан тухай протокол бичиж историд нь наадаг. Ингэж эрхтэн  авсны дараа  шүүх эмнэлэг задлан шинжилгээ хийдэг. Задлан шинжилгээний дүгнэлтийг протоколд бичдэг. Жишээ нь, тухайн хүний нас, биеийн хэмжээ, бүх үзүүлэлтийг бичнэ. Хэвлийг нээхэд юу байгаа, юу байхгүйг, тухайлбал бөөр, элгийг авсан, хөлийг үзэхэд  шөрмөсийг авсан байна гээд бүгдийг тодорхой бичнэ. Мөн тухайн хүний юунаас болж нас барсныг, тархи нь няцарсан, эсвэл харвасан байна гээд үхлийн оношийг бичнэ. Тэгэхээр хүн үхлээ гэнгүүт  эмч нар элээ, хэрээ шиг  харайж очоод эд, эрхтэнийг сугалж аваад, цаана хүүхэд нь уйлаад л байсан юм байхгүй. Юмыг яаж ярьснаас их юм шалтгаалдаг. Мөн хүн юу сонссоноос их юм болж байна. Яагаад бид өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, энэ бүхнийг мэргэжлийн үүднээс ярьж байгаагийн учир энэ. Бидний яриаг сонсоод ойлгож байгаа нь ч байна, ойлгохгүй хүмүүс ч байна. Олон нийтэд ойлгуулахын тулд бид үнэнийг л ярих ёстой. Түүнээс бид шүүх буруу шүүсэн байна, шүүгч алдаа гаргасан байна гэж  дүгнэж цэгнээгүй. Миний хувьд эрхтэн шилжүүлэх анхны хагалгааг хийсэн, анхны амьгүй донороос бөөр авч хагалгааг хийсэн эмчийн хувьд, өнөөдөр Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөхөөр ажиллаж байгаагийн хувьд би хамтран зүтгэж ирсэн залуу эмчийгээ ямар ч буруугүй гэж нүүр бардам хэлэх байна. Буруутай, эсэхийг шүүх дүгнэнэ. Үүний тулд мэргэжлийн экспертүүд, судлаач, шинжээчдийг оролцуулсан баг гаргаж үзэх ёстой. Бодвол тэр бүхнийг үзсэн байх, гэхдээ дахин тунгааж, эргэж  үзээсэй.

-Тухайн донорын ар гэр даатгалын газарт хандахад өөдөөс нь эвгүй харилцсан, гомдоосон бололтой юм билээ?

-Ер нь бол ямар ч тохиолдолд амьд ч бай, амьгүй донор ч бай, эрхтэн шилжүүлж буй хүмүүст, тэр байтугай моргийн ажилтнууд ч хүндэтгэлтэй хандах ёстой. Амьгүй донорын ар гэрт улсаас тодорхой хэмжээний мөнгийг бодож олгодог. Тэр нь буян номд зарцуулах, донорын сайхан сэтгэлийг хүндлэх, донорыг алдаршуулах зорилготой. Дэлхийн улс орнуудын практикт ийм байдаг. Гэтэл саяын энэ тохиолдолд ар гэрийнхэн нь Даатгалын газраас олгох ёстой мөнгийг авъя гэхэд нь “Танай хүн нийгмийн даатгал төлөөгүй учраас өгөхгүй” гэсэн байдлаар  харилцсан, тэрийгээ ямархуу өнгө аясаар ч хэлсэн юм. Нөгөө хүн бол гуйж очоогүй шүү дээ. Өгдөг учиртай бол тэрийг нь авъя л гэж очсон байгаа. Гэтэл өөдөөс нь даатгал төлөөгүй, өгөхгүй энэ тэр гэхээр яаж сайхан санагдах вэ. Ийм харилцаан дээр ч бид хүндэтгэлтэй хандах ёстой шүү дээ. Гэтэл хуульд тийм зүйл байхгүй. Хуульд юу гэж байна вэ гэхээр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүнд л тэтгэмж өгнө гэсэн байдаг. Өнөөдөр шинээр хууль боловсруулагдаж байна. Тэр хуулийн 23.1.1 дэх заалтад “...хэрэв амьгүй донор эрхтэнээ хандивлаж, бэлэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин өсгөснөөр тэтгэмж олгоно” гэж хуульчлаад байгаа юм билээ. Ар гэрийнхний сэтгэлд сэв суулгасан явдалд үнэхээр харамсаж байна. Хүмүүсийн харилцаа энд маш чухал шүү дээ. Нөгөө талаас бид бүгдээрээ л төрсний эцэст үхнэ. Хэн ч үхлээ тогтоолгох задлан шинжилгээг хийлгэнэ. Хаанаас гарах вэ, эмнэлэг дээрээс, моргоос л гаргана. Ингэж гарахад ар гэрийнхэнд эмнэлгийн мэдлэгтэй ч хүн байна, мэдлэггүй ч хүн байна. Сэтгэл санаа нь ямар байх нь мэдээж ойлгомжтой шүү дээ, хэцүү байгаа. Энэ үед моргоос гаргаж өгөхдөө хүндэтгэлтэй харилцах ёстой. Цогцсыг хувцаслаж, торго бүс материалаар ороох бол ороогоод засаж янзлаад хүлээлгэж өгөх ёстой. Саяын энэ тохиолдолд магадгүй тэр үений хэсгээс шөрмөсийг авсан бол  ар талын бэхэлгээг хийгээгүй тохиолдолд хөл нь сул унжиж байсан байхыг үгүйсгэхгүй. Тиймэрхүү зүйлүүдийг би дам сонссон. Хэрэв тийм байсан бол ар гэрийнх нь гомдоно шүү дээ. Тэгээд юу болов гээд үзсэн чинь шөрмөсийг авахдаа ясыг нь хөрөөдөж авсныг ойлгохгүй тулгуур нь алга гэж ойлгоно. Тийм байдалтай хүлээж авахад ар гэрт ямар сэтгэгдэл төрөх вэ... Тухайн хүн нас барсан, амьгүй донор болсон тохиолдлын алинд ч моргийн ажилтан хүндэтгэлтэй хандах ёстой. Хөл, гарыг нь санжигнуулаад ар гэрт нь өгөхөд ямар ёс зүй байх вэ. Хэрэв ийм байсан бол манай эмнэлгийн байгууллагуудын анхаарах ёстой асуудал мөн. Тийм тохиолдолд арыг нь бэхлээд, учрыг нь ойлгуулж хэлээд, хайрцагт нь хийж хүндэтгэлтэй хүлээлгэж өгдөг. Тэр байтугай олон улсад  шарилын нүүр царайг оо энгэсэг тавьж, үс зүсийг янзалж гаргадаг. Гэтэл манайд түрүүн хэлсэнчлэн хүндэтгэлгүй хандсан асуудал байгаа бол ар гэрийнх нь гомдохоос ч аргагүй. Энэ болгоны үндсэн дээрээс би юу гэж бодож байна гэхээр, донор болооч гэж  анх гуйж зөвшөөрөл авсан хүн нь хэн бэ, П.Батчулуун эмч. Түүнтэй л ярьж, гомдол бухимдлаа гаргахаас өөр яах билээ. Тэгэхээр эмч “Ийм явдал манайд гарсанд уучлаарай” гэж хэлсэн хэрэг байх. Түүнээс би наадахад чинь буруутай, би тэгсэн гэж хэлээгүй шүү дээ. Иймд үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Ойлголтын зөрүүгээс гадна судалгааны зөрүү, шинжилгээний зөрүү  гарсан байх шиг байна. Цаашид эрхтэн шилжүүлэхэд моргийн ажилтнууд ч гэсэн, аль аль талдаа хүндэтгэлтэй хандах ёстой юм. Сэтгүүлчийн бичсэн дотор, тухайлбал Н.Өнөрцэцэгийн сүүлийн бичсэн зүйлд “Ямар ч тохиолдолд амь нас, амьдралгүй болсон хүнийг донорт эрхтэнээ өгсөн байхад хүндэтгэлтэй хандах ёстой” гэсэн байсан. Энэ үнэн. Үүнийг би 100 хувь хүлээн зөвшөөрнө.Тэгэхээр дээр хэлсэн олон хүчин зүйлээс асуудал үүссэн байж болзошгүй.

-Одоо яавал зохилтой вэ, та юу гэж бодож байна. П.Батчулуун эмчийн бие тааруу байгаа гэж сонсогдож байсан?

-Дээд шүүхийн хяналтын хуралдаан асуудлыг дахин хянаж үзэж, шаардлагатай бол дахин экспертүүд томилж, судалгаа хийж, олон улсын журамтай харьцуулж үзэх болов уу гэж горьдож байна. Нөгөө талаас П.Батчулуун эмч хувь хүнийхээ хувьд бие нь маш муу байгаа. Зүрхний судсууд тэлэгчтэй, түүгээр нь цус гүйж зүрхийг нь тэжээж байгаа. Нэг нь бөглөрөх юм бол зүрх цочронгуутаа зогсоно, энэ бол шууд үхэлд хүргэнэ. Тархи бол 4-5-хан минутын дотор үхчихдэг, дахиж сэргэдэггүй. Шоронгийн эмнэлэгт тухтай байгаа, эмч нар нэгийгээ хайрлаж байгаа гэж ойлгож магадгүй. Энэ бол тийм биш. Шорон бол шорон шүү дээ. Тэр хүн сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. Хүн сэтгэлээрээ мянга үхэж, мянга сэргэдэг гэж үг бий. Асуудал шийдэгдтэл тэр хүнийг түр хугацаагаар ч болтугай суллаж гаргаасай. Түүнийг шоронгоос гаргалаа гэхэд нийгэмд хортой хохирол учруулахгүй. П.Батчулуун эмч нийгэмд хөнөөлтэй дээрэмчин, алан хядагч биш шүү дээ. Эцэст нь хэлэхэд, ямар нэгэн зөрчил байсан бол Эрүүл мэндийн ёс зүйн хороо, зөрчлийн асуудал хариуцсан холбогдох газрууд бий. Хаана хэн харилцааны алдаа гаргасан байна энэ болгон дээр ёс зүйн арга хэмжээ авч болно шүү дээ. Зөвхөн П.Батчулуун эмч донор олсныхоо төлөө эрхтнийг нь зөвшөөрөлгүй авсан гэх хэрэгт яллагдана гэдэг харамсалтай. Тэр эрхтнийг өөр багийн эмч нар авсан, П.Батчулуун тэдэнтэй харилцах ёсгүй. Үүнийг хүмүүс ойлгоосой. Хэвлэл, мэдээллийнхэн та бүхэн нийгэмд зөв ойлгуулаасай гэсэндээ бид хэвлэлийн хурал хийсэн юм шүү.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.33) 12 цагийн өмнө

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.33) 12 цагийн өмнө

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.33) 12 цагийн өмнө

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Ноори(59.153.114.253) 5 цагийн өмнө

Бусдыг ерөөсөө бодохгүй өрөөсгөл дүгнэлт Ярихаа зогсоосноос, хүний эрхтнийг ХУУЛЬ. Бусаар авсан л бол ГЭМТ хэрэг!!

2  |  0
Зочин(202.126.89.101) 5 цагийн өмнө

Харх минь чи тэр донор охины ээжийн ярилцлагыг уншсан уу. Бусдын хөрөнгө биш хүний эд эрхтэн хулгайлсан бж. Бурханы сургаалд эс өгснийг бүү ав гэдэг бхаа. Авбал хулгай

2  |  0
Зиндаа(1.230.76.219) 5 цагийн өмнө

Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай хужаа авч сургадаг байнаа балиар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй хужаа нарыг л авдаг балиар хужаагийн хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь албал таарна . Батчулууныг хүний эрхтэнг наймаалсан хэргээр цаазал

2  |  0
Зиндаа(1.230.76.219) 5 цагийн өмнө

Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай хужаа авч сургадаг байнаа балиар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй хужаа нарыг л авдаг балиар хужаагийн хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь албал таарна . Батчулууныг хүний эрхтэнг наймаалсан хэргээр цаазал

2  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

SAWI80955877

0  |  0
Зочин(139.5.219.133) 5 цагийн өмнө

Энэ эмч чинь авах бүх эрхтэнээ тохироогүй байж илүү дутуу юм авсан юм бишүү эд эрхтэнийг нь авсан юм бол ядаж аятайхан буцаагаад оёчиж чадахгүй яасан сэтгэлгүй цагаан халадтан бэ өөрөө охинтой эмч хүн бналээшд амьгүйч гэсэн хүний үр ээжид ямар харагдсан нь ойлгомжтой

2  |  0
Зочин(139.5.219.133) 5 цагийн өмнө

Энэ эмч чинь авах бүх эрхтэнээ тохироогүй байж илүү дутуу юм авсан юм бишүү эд эрхтэнийг нь авсан юм бол ядаж аятайхан буцаагаад оёчиж чадахгүй яасан сэтгэлгүй цагаан халадтан бэ өөрөө охинтой эмч хүн бналээшд амьгүйч гэсэн хүний үр ээжид ямар харагдсан нь ойлгомжтой

2  |  0
иргэн(202.21.126.195) 5 цагийн өмнө

Ойлгомжтой зөв тайлбарласан байна.Шүүх яагаад заавал бүх хэргийг эмчид өгөөд байгаа.Батчулуун эмч өөрөө ороод тэр эрхтэнг аваагүй биздээ.Энэ шүүхийнхэн дүгнэлтээ эргэж харах хэрэгьэй юм байна даа.Эмчээ хамгаална.

1  |  3
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877BOOB XXNO MASSAJLI SEXSEER VANXANDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877BOOB XXNO MASSAJLI SEXSEER VANXANDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877BOOB XXNO MASSAJLI SEXSEER VANXANDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877BOOB XXNO MASSAJLI SEXSEER VANXANDI

0  |  0
Zochin (66.181.178.9) 5 цагийн өмнө

Za hudlaa shaagaad baigaarai. Eleg buur gej zuwshuurul awaad shurmus gej nemj bicheed hamag dood muchiig no awchihsan gesen. Iim yos zuigui emch baina gej bodohoor l

2  |  0
энхтуяа(139.5.218.217) 5 цагийн өмнө

Харамсах ч багадаад эмгэнэлтэй байна даа хөөрхий дөө

1  |  1
БАТАА(103.212.118.242) 5 цагийн өмнө

Ямарч тохиолдолд байсан эмчийгээ өмөөрнө !!!

0  |  3
Close menu