Хонь
Хувь заяа танд маш зөрчилтэй өдөр бэлджээ. Та удирдлагынхаа хүндэтгэлийг хүлээх ба бас уурыг нь барна. Тиймээс аль болох нүдэнд өртөхгүй байхыг хичээгээрэй. Удирдлага нь таныг өөр өдөр санаг.
Үхэр
Хамт олонтойгоо сайн харилцаагаа бэхжүүлээрэй. Зөвхөн ажилтай холбоотой асуудлуудаа шийдээд зогсохгүй бие биедээ итгэж болно. Хамтран ажиллагсад нь таны ахуйн асуудлыг шийдэхэд тус болох зөвлөгөө өгнө. Заримтай нь удахгүй гэр бүлээрээ нөхөрлөдөг болно.
Ихэр
Томоохон ажил, төслүүдээ хойшлуулсан нь дээр. Өнөөдөр бүх хүч, боломжоо удаан сунжирч байгаа гэр бүлийн зөрчилдөөнөө шийдэхэд зориул. Энэ өдөр ажлаа бус гэр бүлээ бодох цаг.
Мэлхий
Ажил дээрээ амжилт гаргахаар эрмэлзэж буй мэлхийнхний хувьд амжилттай өдөр. Үдээс өмнө ихэнх хүнд асуудлуудаа шийднэ. Харин үдээс хойш цаашид хийх ажлаа төлөвлөн, зорилгуудаа тодорхойлоорой. Санхүүгийн хувьд ашигтай өдөр.
Арслан
Сайн талаас харуулах боломж гарна. Тиймээс алдаа бүү гарга. Бухимдал төрүүлсэн асуудалд анхаарлаа хандуул. Өнөөдөр алдаагаа засаж, мэдэхгүй зүйлсээ олгоно. Хялбар биш ч сонирхолтой өдөр таныг хүлээж байна.
Охин
Бусадтай шударга, нээлттэй харьцвал бүтэн долоо хоног тайван бөгөөд хөнгөн өнгөрнө. Гэвч одоогоор та үүнд бэлэн биш байна. Танд хөзрөө дэлгэхгүй байх нь таалагдаж байна. Энэ таны хэрэг ч ийм тактик хэдийнээ үр дүнгүй болсон.
Жинлүүр
Эртнээс хойшлуулж байсан ажлаа барьж ав. Эхлүүлсэн бүхнээ дуусгах хүч өнөөдөр бий. Харин шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстээ илүү их анхаарал, халамж тавь. Таны хувьд маш чухал шүү.
Хилэнц
Ажил дээр онцгой зүйл тохиохгүй ч шоппинг сэтгэлийг нь хөдөлгөнө. Ямар нэгэн худалдан авалт хийхээр төлөвлөөгүй байсан ч энэ өдөр бүх юм өөрчлөгдөнө. Ашигтай шоппинг байх ба таныг хэдэн сараар баярлуулна.
Нум
Идэвхтэй өдөр. Гараа хумхилгүй, минут бүрийг тайван өнгөрүүлэхгүй. Өнөөдөр зочид урьж эсвэл өөрөө зочлоорой. Товчхондоо аль болон олон зүйл төлөвлө. Учир нь өнөөдөр бүх зүйл бүтэмжтэй байна.
Матар
Өнөөдөр таны чихэнд хүрэх үнэтэй мэдээллийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Та өөрийнхөө ертөнцөд амьдарч, өөрчлөлтүүдийг анзаарахгүй байна. Харин эдгээр өөрчлөлт нь танд тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Тиймээс бусдын ярьж буйг сонс, анхааралтай сонс.
Хумх
Сэтгэл санаа нь дээшлэх тул энэ өдөр ер бусын өнгөлөг өнгөрнө. Чухал ажил барьж авах хэрэггүй. Харин өдөр тутмын ажлаа дуусгахад тохиромжтой цаг нь иржээ. Хамт олон эсвэл удирдлагатайгаа ярилцах хэрэгтэй байгаа бол албан бус нөхцөлд хийгээрэй.
Загас
Яаран шийдвэр гаргах цаг нь биш. Үүнийг сайтар тогтоогоод ав. Та яарснаасаа болж тэнэг алдаа хийж байна. Илүү хянуур бай. Сандрах нь танд хориотой.
Сэтгэгдэл ( 0 )