ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон БАЯРЛАЛАА гэдэг үгийг харамгүй хэлээрэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Хонь

Томоохон өөрчлөлтийн эхлэл. Амьдралынхаа хэвшмэл хэв маягт баяртай гэж хэлж, шинэ зүйлд умбана. Энэ нь ажлаа солих, нүүх, харилцаагаа таслах эсвэл эхлүүлэх, хүүхэд төрүүлэх гэх мэт байж болно. Танд амьдралын шинэ үед алхан орох хангалттай эрч хүч, хүсэл зориг бий.

Үхэр

Зөрчилдөөнтэй өдөр. Таны үг, үйлдэл эсвэл эс үйлдлийг буруугаар ойлгоно. Хэрэв таныг буруу ойлгосон эсвэл сонссон мэт санагдвал өөр хүнд зөв мэдээллийг хүргэ. Ингэснээр хэл ам, маргаанаас зайлсхийж чадна. Өнөөдөр илүү ухаалаг, тэвчээртэй байгаарай.

Ихэр

Оюун санаа, бие организмтайгаа ажиллахад нэн тохиромжтой. Өглөөг бясалгал, иог, амьсгалын дасгалаар эхлүүлээд үз. Оюун санаандаа цаг гаргаарай. Амьдралын зарчим, үзэл бодлоо эргэн хар. Заримаас нь татгалзах цаг нь болсон шүү.

Мэлхий

Амар амгалан үе ирж байна. Гэхдээ нэг бус удаа тохиож байсан мөчүүд давтагдаж магадгүй. Өөрөө өсөж, хөгжихийн тулд зөв дүгнэлт хийгээрэй. Гарцаа олж, дахин ийм байдалд орохгүй. Өөрийгөө мэдэрч, өөрийгөө сонсоорой.

Арслан

Өөрийнхөө чадвар, дадал, мэдлэгээ үнэлж, дүгнээрэй. Хүчтэй тал, сул талаа шударгаар эргэж хараарай. Бүрэн бус мэдээлэлд тулгуурлан өрөөсгөл дүгнэлт хийх хэрэггүй. Чухал шийдвэрээ дараа долоо хоног хүртэл хойшлуулаарай.

Охин

Тайван өдөр. Ажил амархан бүтэж, шинэ санаа санаандгүй төрж, эргэн тойрны хүмүүс таныг дэмжинэ. Танд тохиох аливаа жижиг зүйлд талархаарай. Баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Эелдэг, шударга, нээлттэй, найрсаг байгаарай.

Жинлүүр

Сонирхолтой хүмүүстэй танилцаж, тэд танд таатай нөлөө үзүүлнэ. Чин сэтгэлээсээ, байгаагаараа байвал хэрэгтэй хүмүүсийг өөртөө татна. Уран бүтээлийн санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Танд өндөр үр дүн, ашиг авчирна.

Хилэнц

Туйлын няхуур байхыг зөвлөж байна. Таагүй нөхцөл байдалд орох эрсдэл өндөр. Ийм байдалд орсон ч илүү ухаалаг, зөөлөн байгаарай. Хөндлөнгөөс харж, байр сууриа батлах гэж хичээх хэрэггүй.

Нум

Амьдралын чанараа өөрчилж, сайжруулах таатай үе тохиож байна. Өөрчлөлтийн урдаас зоригтой алх. Таны эргэн тойрны бүх зүйл танд тусална. Өөртөө, өөрийн хүчиндээ эргэлзэх хэрэггүй. Бусдын тусламжаас бүү татгалз. Жижиг ч гэсэн дэмжлэгт талархаж сур.

Матар

Асуудал шийдэхдээ идэвх гаргах хэрэггүй. Ойр дотнынхныхоо санаж, сэдсэнд оролцохгүй байсан нь дээр. Үүний оронд өдөр тутмын ажилдаа анхаараарай. Өөрөө өөртэйгөө өнгөрүүлэх цаг зав гаргаарай.

Хумх

Хамт олон, түнш, удирдлагатайгаа хамтарч ажиллахад тохиромжтой. Шинэ ажил, ажлын зохион байгуулалт зэргийг эртнээс ярилцахыг хүсэж байсан бол цаг нь болсон. Төрийн байгууллагад хандахад эерэг үр дүнтэй. Харилцаа холбоогоо ашиглан олон асуудлыг шийднэ.

Загас

Өнөөдөр уур, хилэн гэх мэт сэтгэл хөдлөлөө эргэн тойрныхондоо гаргахгүй байсан нь дээр. Уур нь хүрвэл машиндаа орхилох эсвэл өөрийнхөө сурсан аргаа хэрэглээрэй. Ингэснээр сөрөг эмоцио гаргаж, сэтгэл санаа тайвширч, бусадтай төвөггүй харилцана. Ингэснээр ямар ч хэрэггүй зөрчил, маргаанаас зайлсхийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu