Хонь
Анхаарал, зохион байгуулалт шаардсан ажилд амжилт гаргана. Сонирхолтой томилолт, аялалд гарах боломж гарна. Нухацтай боловсруулах шаардлагатай төлөвлөгөөгөө хойшлуулсан нь дээр. Өдөр тутмын ажил чирэгдэл дагуулна.
Үхэр
Эрч хүчийг нь барж, урагш алхуулахгүй байгаа ажлаа дуусга. Хэрэв шийдэмгий бус, урсгалаараа явж байгаа бол энэ сар эмх цэгцгүй өнгөрнө. Хэрэв таны найз нөхдийн сэтгэл санааны огцом өөрчлөлт танд сөргөөр нөлөөлж байгаа бол ийм нөхөрлөл хэрэгтэй эсэх талаар бодож үзээрэй. Эрүүл мэнддээ анхаараарай.
Ихэр
Энэ сарыг хэрхэн дуусгах талаар бодоорой. Эсвэл өндөр үр дүнтэй эсвэл туйлын үр бүтээлгүй өнгөрүүлэх нь таны хүслээс шалтгаална. Бусдын хэрэгцээг бодохоосоо өмнө өөрийгөө бодож, өөртөө анхаарал тавих цаг нь болсон. Таны амжилт таны аз жаргал.
Мэлхий
Яарахаа больж, бодлоо цэгцэл. Бодит боломжуудыг эрүүлээр үнэлээрэй. Туйлын зорилгоо тодорхойлсон цагт ялалт байгуулах боломж гарч ирнэ. Шийдвэр гаргахдаа бүү алгуурла. Эс бөгөөс өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлээ алдана.
Арслан
Бусдыг хуурах гэж бүү оролд, илчлэгдэнэ. Хүлээж авах боломжгүй мэт санагдах санал авна. Бараг танихгүй хүмүүстэй болгоомжтой харьц, Таныг хуурч болзошгүй. Найз нөхдөө ч гэсэн хэн нь нөхөр, хэн нь нөхөр биш гэдгийг ялгаж салга.
Охин
Нууцхан мөрөөдлөө биелүүлэх цаг нь иржээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрсдэл, хүчин чармайлт гарга. Өөрийгөө хуурах хэрэггүй, зоригтой урагшлаарай. Ингэхдээ бусдыг гомдоох, уурлуулах хэрэггүй.
Жинлүүр
Урам зориг өгөх хүн гарч ирнэ. Таны төлөө хийсэн бүхнийх нь төлөө талархах боломжийг бүү алдаарай. Өөрийгөө 100 хувь илэрхийлэх цаг нь болжээ. Авьяасаа бүү нуу. Өөрийгөө бүү хазаарлаарай.
Хилэнц
Хувь заяанд итгэн, гараа хумхин суухаа боль. Ямар нэгэн зүйл хий. Хүслээ атгаж, хөдөлж эхэлбэл та олон салбарт амжилт гаргана. Амьдарч буй газраа өөрчилж магадгүй. Өөрчлөлтөөс бүү ай. Амьдралаа бүү хүндрүүл. Хамгийн энгийн шийдвэр хамгийн зөв байдаг тал бий.
Нум
Өнөөдрөөс эхлэн өөрийгөө бодож эхэл. Бусдыг бодохынхоо оронд өөртөө анхаарал, халамж тавь. Өөрийнхөө боломжийг бодитоор үнэлээрэй. Хариуцлагаа бүү ай. Жолоогоо өөрөө барьсан цагт амьдрал нь сайхан болно.
Матар
Өөрийнхөө амжилтаас аз жаргалыг мэдэрч, зорилго руугаа тэмүүлээрэй. Бусдын адил танд ч гэсэн хайр, анхаарал хэрэгтэй. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх цаг нь болсон. Хором бүрийг утга учиртай өнгөрүүлээрэй. Гэрт нь амар амгалан ноёрхоно.
Хумх
Өдөр бүр хийсэн ажлынхаа төлөө өөрийгөө магтаарай. Шаардлагатай бол өөрийгөө хүрээлж буй хүмүүсийг өөрчлөхөөс бүү ай. Амьдралд байнга гомдоллодог хүмүүсээс хол бай. Мэдлэг тархин дахь үхмэл ачаа болох ёсгүй. Мэдлэгээ ашиглаарай. Нийгмийн сүлжээнд ихэнх цагаа өнгөрүүлэхийн оронд илүү чухал ажил хий.
Загас
Танд хэн я ямар ч өргүй гэдгийг ойлгох цаг нь болсон. Өөрийнхөө хариуцлагыг ухамсарла. Бусдын урмыг бүү хугал. Чухал ажил төлөвлөсөн бол хойшлуулсан нь дээр. Ойр дотнын хүмүүстэйгээ уулзаарай. Эргэлзэх л юм бол таны өмнөөс сонголтыг нь хийнэ гэдгийг санаарай.
Сэтгэгдэл ( 0 )