О.Батнайрамдал: БЗС-гийн гадаад зээлийн ЭРГЭН ТӨЛӨЛТ 4 хувьтай байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

УИХ-ын зарим гишүүд Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Монгол Улсын тусгай сангууд дотроос хамгийн үнэ цэнтэй сан болох Боловсролын зээлийн санд давхардсан тоогоор дотоод болон гадаадын 1.2 сая хүүхдэд хүрсэн байдаг. Гэвч хамгийн шударга бус, ил тод бус байсаар ирсэн сангуудын нэг болоод байна. 

2025 оны сонгон шалгаруулалт цоо шинэ журмаар явах ёстой гэх Байнгын хорооны чиглэл гарсан. Журмыг нь шинэчилэх ёстой. Мөн зээлийн эргэн төлөлт одоог хүртэл асуудал дагуулсаар байна. 

Дотоодын зээлийг аваад үзэх юм бол 1.2 сая хүүхдэд зээл олгосон байгаа ч эргэн төлөлт 98 хувьтай байна. Гэтэл гадаад зээл 360 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 30 жилийн хугацаанд олгогдсон ч эргэн төлөлт нь дөнгөж 4 хувьтай байна. Энэ нь хэт ялгаварласан зүйл бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна. Эдгээр хүмүүс Монгол банкны зээлийн мэдээллийн санд орохгүй яваад байна. Үүнийг бид цогцоор нь шийдэх ёстой. 

2025 оны төсвийг аваад үзэх юм бол 158.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. 2025 онд түүхэнд байгаагүй өндөр төсөв тавигдсан байгаа тул зарцуулалт зэрэг бүх зүйл нээлттэй, ил тод явагдах ёстой. Мөн үүний 33.6 тэрбум төгрөг нь зээлийн эргэн төлөлтөөр санхүүжнэ гэх зохицуулалттай байгаа. Тэгж байж дараа, дараагийн хүүхдүүдэд боломж олдоно. Тиймээс эргэн төлөлтийг заавал хийлгэх ёстой" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.217.180) 2025 оны 03 сарын 29

ANUSDI80955877BOOBN XOXOJ TAWIYYLI80955877

0  |  0
Ganbat(178.174.229.45) 2025 оны 03 сарын 27

TEG MIN TANAI ARDIIN NAMIIN BUDUUN DARGA NARIIN ERH MULGUU HUUHDUUD AVSAN ZEEL SHUU DEE TANAI ARDIIN NAMII HULGAICH NAR UR UDMAARAA HULGAICH

0  |  0
Close menu