ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхнийг амьдрал урхинд оруулахыг оролдоно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 28

Хонь

Анх удаа ажилдаа өөрийгөө ажилдаа бүрэн зориулах хүсэл төрөхгүй. Гэр бүл, оршин суугаа газар зэрэг бусад асуудалд цагаа зарцуулаарай. Харилцаагаа бэхжүүлж, гэртээ засвар хийх, эсвэл бүр шинэ орон сууц худалдан авах хүсэл төрнө. Үдээс хойш олон чухал уулзалтууд болох ба боломжоо бүү алдаарай.

Үхэр

Ойрын хугацааны төлөвлөгөө гаргахад энэ өдрийг зориул. Зорилгодоо хүрэхийн тулд ямар алхам хийхээ бодоорой. Ингэхдээ томоохон зорилго тавиарай. Гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлсэн мөч бүр үнэ цэнтэй.

Ихэр

Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Болох ёстой юм болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Өнөөдөр бусдад амлалт өгөх хэрэггүй. Хэлсэн үгэндээ хүрэхгүй. Өнөөдөр эхэлсэн сонирхол том харилцаа болж бэхэжнэ. Эрүүл мэнддээ анхаарахаа мартуузай.

Мэлхий

Гэнэтийн бэлгээр дүүрэн өдөр. Гэрийнх нь үүдэнд хуучин танилууд зогсож байх вий. Тэдний дуулгах мэдээ танаас зарлага гаргахад хүргэнэ. Эргэлзээ төрвөл зөн совингоо сонс. Хүнд мөнгө зээлэхдээ харамсахгүй хэмжээгээр л өг. Хэлэх үгээ бодоорой. Ойр дотнын хүмүүсээ гомдоох вий.

Арслан

Хайртай хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүл. Албан тушаал ахих боломжийг бүү алд. Ажил хэргийн түншээ сонгохдоо няхуур бай. Эргэлзээ төрвөл зөн совиндоо итгээрэй. Хамгийн хүнд цагт найдвартай тусална.

Охин

Айдас, түгшүүр мэдэрнэ. Будилсан ч бүү сандар. Хялбар аргаар мөнгө олох санал тавивал татгалзаарай. Бодлогогүй үйлдэл хийхээс зайлсхий. Биеэ барьж сурах нь маш чухал. Даарахгүй байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой өдөр. Удаан уулзаагүй хүнээс мэдээ дуулна. Хүссэндээ хүрэхэд хангалттай хүч, арга зам танд байна. Гэр бүлдээ их цаг гаргаж, өөртөө ч амрах чөлөө олго.

Хилэнц

Амьдрал таны толгойг эргүүлж, урхинд оруулахыг оролдоно. Тэвчээр заагаарай. Нэр хүндээ бод. Хөдөлмөрч чанар, хичээл зүтгэлийнхээ ачаар та нэр хүндэд хүрсэн. Үүнийгээ үнэлж, карьер өсөхөд ашигла. Хувийн амьдрал нь гайхалтай байна.

Нум

Бүү яар. Ямар нэгэн зүйлийг өөрчлөх, санаачилга гаргах хүсэл төрнө. Тодорхой үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож, итгэлтэй хүмүүстэйгээ зөвлөлдөөрэй. Бусад хүмүүст таны ажлын хэмнэлд ороход их хугацаа хэрэгтэй байдгийг ойлгоорой.

Матар

Азыг атгасан мэт мэдрэмж төрнө. Мөнгө олох эсвэл ямар нэгэн материаллаг зүйл авна. Дотоод баялгаа ч ойлгож авна. Боломжгүй зүйл таны хувьд үгүй. Ажил, амралтаа зохицуулаарай.

Хумх

Хорт зуршилдаа үгүй гэж хэлэх цаг. Өнөөдөр танд од эрхэс туслах ч өөрөө ч хичээх ёстой. Өөрийгөө болон нөхцөл байдлыг ялснаар одоо байгаагаасаа илүүг авна. Хамт олныхоо нөлөөнд автахгүйн тулд боломжтой бүгдийг хийгээрэй.

Загас

Маш зөрчилтэй өдөр. Аз жаргалын дээдийн эдэлж байгаа мэт гэнэт санагдаж эсвэл энэ гараг дээрх хамгийн азгүй хүн болж хувирна.  Бүх нөхцөл байдалд харц дээгүүр даван туулахыг хичээгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu