Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа нар гишүүдийн асуултад хариулт өглөө.
Түүнийг улираан томилох асуудлаар санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүдийн 79.4 хувь нь буюу 89 гишүүн дэмжсэнээр З.Дашдаваа АТГ-ын даргаар дахин сонгогдлоо.
Хуралдааны үеэр З.Дашдаваа: Миний хувьд ирэх зургаан жилд хийх ажлын концепц бол хүнтэй тэмцэхээс илүү тогтолцоо руугаа анхааръя гэж бодож байгаа. Өнөөдөр хуулиас давсан журмууд гаргаад хүнд суртал үүсгэдэг. Хуулиас давсан шийдвэрүүд гаргаад төрийн албан тушаалтан аливаа асуудлыг хүндрүүлдэг асуудлыг УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэж бодож байгаа гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )