З.Дашдаваа: Хуулиас давж, эрх мэдлээ хэтрүүлдэг асуудлыг ШИЙДВЭРЛЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн байна. 

С.Эрдэнболд гишүүн З.Дашдаваа даргаас ирэх зургаан жилийн үйл ажиллагааных нь талаар тодруулахад тэрээр “Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны хугацааг бүрэн дуусгаж буй анхны дарга би болж байна.

Авлигатай тэмцэх байгууллага маань 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хүний нөөцтэй болжээ. Ирэх жилүүдэд хамт олныхоо туршлага, чадвар дээр тулгуурлаж тогтолцоо руугаа нэг анхааръя гэж төлөвлөж байна. Хуулиас давсан журмуудаар эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газартай хамтарч тодорхой ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна.

Нэн тэргүүнд журмуудыг цэгцлэх буюу авлигын хөрс, суурь шалтгааныг өөрчлөх тэмцлийг хийнэ гэж бодож байна” гэдэг хариултыг З.Дашдаваа дарга өгсөн" гэлээ. 

Ийнхүү гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа даргаас зарим зүйлийг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу санал хураалтад оролцсон 112 гишүүний 92 нь дэмжин баталлаа.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.251) 2025 оны 04 сарын 04

SEKSEER80955877

0  |  0
S(139.5.218.251) 2025 оны 04 сарын 04

SEKSEER80955877

0  |  0
балай(63.147.207.130) 2025 оны 04 сарын 06

чамайг авилгачидад их ээлтэй байсан болохоор тэд өөрсдөө чамайг дахин томилжээ тэгэхээр чи зүгээр чацага царайлаад явж бай. нэг их сүрхий хүн болох гээд хэрэггүй.

1  |  0
балай(63.147.207.130) 2025 оны 04 сарын 04

чамайг авилгачидад их ээлтэй байсан болохоор тэд өөрсдөө чамайг дахин томилжээ тэгэхээр чи зүгээр чацага царайлаад явж бай. нэг их сүрхий хүн болох гээд хэрэггүй.

0  |  0
балай(63.147.207.130) 2025 оны 04 сарын 04

чамайг авилгачидад их ээлтэй байсан болохоор тэд өөрсдөө чамайг дахин томилжээ тэгэхээр чи зүгээр чацага царайлаад явж бай. нэг их сүрхий хүн болох гээд хэрэггүй.

0  |  0
Зочин(202.9.40.188) 2025 оны 04 сарын 03

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(202.9.40.188) 2025 оны 04 сарын 03

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
иргэн(202.9.46.142) 2025 оны 04 сарын 03

ХУУЛИАС 100, 1000 ДАХИН ДАВЧИХСАН БҮРЭН ЭРХТЭЙ ХУЛГАЙЧ, УРВАГЧИД, ДЭЭРЭМЧИД БАЙНА АА.... ТЭДНИЙГ ЯАХ ВЭ? ???

0  |  0
Close menu