ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон нууцхан тоглодог дүрдээ анхаар

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Хонь

Санаа сэтгэл ажлын бус байдалд байна. Өдөр тутмын ажилдаа анхааралгүй хандана. Эрүүл мэнддээ анхаар. Үдээс хойш ажил хэрэгч байдалд орох тул чухал ажлаа энэ цагт л барьж ав. Эсвэл маргааш хүртэл хойшлуул.

Үхэр

Од эрхэс уран бүтээлч хандлагыг дэмжинэ. Үдээс өмнөх хугацааг онгодын эх булаг хайхад зориул. Үдэш нь илүү бодит байдалд эргэн орж, бүтээлч санаагаа хэрэгжүүлэх тодорхой замыг заана.

Ихэр

Найз нөхөдтэйгөө уулзах, албан бус арга хэмжээ төлөвлөсөн бол өглөөг ашиглаарай: Гадаад ертөнцтэй харилцахад тохиромжтой. Үдэн өдөр тутмын ажлуудаа амжуул.

Мэлхий

Чухал худалдан авалт хийх, шийдвэр гаргах, ажил хэрэг уулзалтуудаа хойшлуулаарай. Үдээс өмнө тогтворгүй, тодорхойгүй байдал давамгайлах учир хэрэгтэй үр дүнд хүрч чадахгүй.

Арслан

Үдэш болохоос өмнө ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавиарай. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Тиймээс чухал шийдвэр гаргах, томоохон худалдан авалт хийх гэж бүү яар.

Охин

Энэ өдөр олны анхааралд өртөхгүй байхыг хичээгээрэй. Нөхцөл байдлаас шалтгаалан биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд, дотоод үнэт зүйлс, нууцхан тоглодог дүрдээ анхаар.

Жинлүүр

Чөлөөт цаг ихтэй өдөр. Үүнийгээ амралт, уран бүтээл, хүүхэд, найз нөхөдтэйгөө ярилцах, албан бус нөхцөлд түншийн харилцаагаа бэхжүүлэхэд зориул. Харин үдшийг ахуйн асуудал, эрүүл мэнддээ зориулаарай.

Хилэнц

Үйл явдлын зураглалыг бүхлээр нь харж, дэвшилд хүрэх чиглэлээ тодорхойл. Карьерын хувьд өсөх, уран бүтээлийн болон хүүхдүүдийнхээ асуудалд төвлөр. Үдэш нь аливаа асуудалд нухацтай хандах боломж гарна.

Нум

Үдээс өмнө эрх чөлөөг сонго. Урам зоригоо тэтгэж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Цаашдын амжилтынхаа талаар мөрөөдөж, өсөх шинэ хил хязгаар нээгдэнэ. Үдэш нь хувийн амьдралдаа анхаарч, эрүүл мэндээ тэтгээрэй.

Матар

Төлөвлөгөө нь хэрэгжих магадлал бага. Нөхцөл байдал саад тотгор учруулна. Тиймээс чухал ажлаа хойшлуулаарай. Нөхцөл байдал тийм ч сайн биш байх ч хяналтдаа авахыг хичээгээрэй.

Хумх

Найрсаг байдалд гадаад ертөнцтэй харилцах боломж нээгдэнэ. Хатуу хязгаар үгүй тул чөлөөт хамтын ажиллагааг эхлүүлэхэд тохиромжтой. Үдэш нь бүтээлч байдал нь суларч, эргэлзээ төрнө.  

Загас

Өөрт нь ач холбогдолтой ажлаа хойшлуулсан нь дээр. Сэтгэл санаа ч тэр, нөхцөл байдал ч тэр таагүй байна. Зарим зүйл төлөвлөгөө, дүрмийн дагуу болохгүй. Хэрэгтэй хүмүүсээс мэдээ дуулна. Эрүүл мэнддээ анхаараарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu