Хонь
Өнөөдөр ялангуяа дуусах гэж байгаа өдөр тутмын ажлаа орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, биеийн байдлаа ажиглаж, анхаар. Энэ өдрийн өөр нэг сэдэв нь тусламж. Танд эсвэл бусдад туслах эсвэл бусдаас тусламж авах шаардлага гарч магадгүй.
Үхэр
Анхаарлаа зөв чигт хандуулж, Хүчин чармайлт нь шууд биш ч үр дүнгээ өгнө. Юуны өмнө бодлоо цэгцэлж, гаднаас ирэх хэрэггүй мэдээллээс ангижраарай. Зөвлөгчдийн тоогоо багасгаж, зөвхөн хуучин найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаарай.
Ихэр
Илүү бодитоор сэтгэж, жижиг зүйлд ч анхаараарай. Хэрэгт дуртай, яриасаг зан нь үл ойлголцолд хүргэж, таагүй байдалд оруулах вий. Мөн хооллолт, ахуйн асуудал дээр ч хэм хэмжээгээ мэдэхэд илүүдэхгүй.
Мэлхий
Хэт их мэдээлэл алдаатай, хоцорсон эсвэл илүүдэх талтай. Мэдээллийн салхинд туугдахгүйн тулд батлагдаж, шалгарсан чиг баримжааг удирдлага болгоорой. Үүнд мөн зүг чиг, замын хань, харилцаа холбоог сонгоход нь хамаатай.
Арслан
Санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал дээр хянуур байхыг од эрхэс зөвлөж байна. Жижиг зүйлд анхаарлаа хандуул. Баримт бичигт гаргасан алдаа цаашдын нөхцөл байдалд нөлөөлнө.
Охин
Таны бодлогогүй үйлдэл түншийнх нь харилцаанд нөлөөлж болзошгүй тул эхлээд үр дагаврыг сайтар бод. Нөхцөл байдал таагүй болбол орчноо солиод үз. Шинэ танилуудаар дамжуулан орлогын шинэ эх үүсвэртэй болно.
Жинлүүр
Өнөөдөр аз танаас холуур өнгөрнө. Том асуудал гарахгүй ч амжилтад хүрэх замд саад учирна. Энэхүү саад нь эрүүл мэндийн байдал, хүмүүс эсвэл нөхцөл байдал, мэдээллийн хомстол эсвэл илүүдлээс шалтгаална. Нэмэлт судалгаа шаардагдаж магадгүй.
Хилэнц
Хурц ухаан, ажигч зан, туршлагадаа найдаарай. Мөн хуучин найз нөхдийнх нь дэмжлэг тус болно. Удирдлагынх нь найрсаг харилцаа, хандлага ажлын өдрийг таатай болгоно.
Нум
Ажил, мэргэжилдээ анхаарал хандуулаарай. Өнөөдрийн нөхцөл байдал няхуур байх, бусадтай харилцах чадвар шаардана. Газар зарах гэж байгаа бол ашигтай хэлцэл хийнэ. Хайрыг зөвхөн мэдрэх бус хуваалцах хэрэгтэй.
Матар
Бизнес эрхлэгчид мөнгөө найдвартай газар хадгалаарай. Ховор уулздаг хүмүүстэйгээ уулзаж, ярилцахад таатай өдөр. Бусдын туслалцаагүйгээр чухал ажлаа амжуулна гэж бодож байгаа бол буруу гэдгийг од эрхэс анхааруулж байна.
Хумх
Найз нөхөр нь таны тэвчээрийг шалгана. Тиймээс болгоомжтой байж, үнэт зүйлсээсээ бүү татгалз. Шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаа. Тодорхой хариулт өгөхгүй бол хамт олныхоо урмыг хугална. Хов живээс хол байгаарай.
Загас
Жижиг бизнес эрхэлдэг бол ашигтай зөвлөгөө авч, орлогоо нэмэгдүүлэх боломж гарна. Хайртай хүмүүстэйгээ ойлголцолд хүрч, асуудлаа шийднэ. Шинэ төсөл, зардлуудаа хойш тавиарай.
Сэтгэгдэл ( 0 )