Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох заалтын дагуу УИХ-ын сонгуульд нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн нам, эвсэлд төрийн санхүүжилт олгохоор болж, Данс мөрдөх журмын тухай хуулиар 2024 оны долдугаар сараас хэрэгжиж буй.
Тэгвэл өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-д суудал авсан аваагүйгээс үл хамааран сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан таван нам, хоёр эвсэл нэгэн бүрэн эрхийн хугацаанд буюу 2028 оны сонгууль хүртэл жил тутам төрөөс хүртэх “харамж”-аа хүлээн сууж байгаа.
Хуулийн дагуу энэ оноос санал авсан сонгогчдынхоо тоогоор МАН 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг, нийт 7.4 тэрбум төгрөгийн “Харамж”-ийг төрөөс авахаар хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )