Хонь
Төлөвлөгөөгөө эргэн харж, бүхнийг эхнээс нь эхлэхэд таатай өдөр. Хэрэв бүтэмжгүй байвал сэтгэлээр бүү уна. Од эрхэс шинэ ажил, үйлс нь азтай байхыг амлаж байна. Хамгийн гол нь өөрийн хүслээ сонс. Энэ бол өөрийгөө оргилд гарсан мэт мэдэрч, юунд ч санаа зовохгүй байх ховор боломж шүү.
Үхэр
Зөн совин, хүслээ анхааралтай ажиглаарай. Үдээс өмнө биелэх магадлал өндөр байна. Юу ч хүлээгээгүй байсан ч үр дүнд сэтгэл хангалуун үлдэнэ. Зүг чигээ өөрчлөхөөс бүү ай. Өөрийнхөөрөө байвал аливаа асуудлыг шийдэж чадна.
Ихэр
Өөрийнхөө байр сууринд хатуу зогс. Ингэснээр үл ойлголцол, алдаанаас зайлсхийнэ. Үдээс өмнө олон хүндрэл бэрхшээлтэй тулах тул хатуу зан чанар нь тус болно. Гэнэтийн зүйлсэд бэлэн байгаарай.
Мэлхий
Бүх талаараа амаргүй өдөр. Өнөөдөр шийдвэр гаргах, шийдэмгий бөгөөд хурдан хөдлөхөд хүнд байх болно. Ялангуяа бусадтай харьцахад амаргүй байна. Зорилгоосоо ухралгүй, таагүй, эргэлзээ төрүүлсэн ч урагшилсаар байвал эерэг өөрчлөлтүүд гарна.
Арслан
Үдээс өмнө үйл явдлыг түргэтгэх хэрэггүй. Өнөөдөр таны эрхэлж байгаа үйл ажиллагааны нууц тал илэрнэ. Харьцаг хүн нь сайнгүй талаасаа өөрийгөө харуулна. Эдгээр үйл явдал нь үзэл бодлоо өөрчлөхөд хүргэнэ.
Охин
Үйл явдлыг бүү түргэтгэ. Өнөөдөр танд нэг л асуудлыг дахин дахин шийдэх хэрэг гарна. Бусдын асуудал, маргаанд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Үдэш нь найз нөхдийнхөө уулзалтаас бүү татгалзаарай.
Жинлүүр
Тааварлашгүй, амаргүй өдөр. Өнөөдөр ажил төрөл нь саатахаас гадна ойр тойрны хүмүүсийн үйлдэл, сэтгэл санаа өөрчлөгдөнө. Бусдаас тусламж ирнэ гэж хүлээх хэрэггүй. Чухал мэдээнээс хоцруузай. Итгэж байсан чухал хүнийхээ тухай бодлоо өөрчилнө.
Хилэнц
Бүх зүйл хурдан бүтнэ гэж бүү найд. Гэнэтийн үйл явдал, уулзалт, учрал, өөрчлөлтүүд хүлээж байна. Чиглэлээ өөрчлөхөөс бүү ай. Зарим тохиолдолд төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Яарснаар сайн зүйлд хүрэхгүйг санаарай.
Нум
Үйл явдал өөрөө өрнөхийг хүлээ. Эс бөгөөс алдаанаас зайлсхийж чадахгүй. Од эрхэс танд өдөр тутмын ажлаа хийж, үйл явдлыг түргэтгэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр саад бэрхшээлийг даван туулна.
Матар
Идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тохиромжтой. Санаачилгатай байж, бусдаас дэмжлэг хүлээхгүй бол олон зүйл нь бүтнэ. Зарим хүмүүс танд таагүй хандаж, сэтгэл санааг нь унагана. Чухал ажлаа үдээс өмнө амжуулахыг хичээгээрэй.
Хумх
Бусдын хяналтад орохгүй байхыг хичээгээрэй. Хоосон зүйлээс болж бусадтай маргалдаж, харилцаагаа хурцатгах магадлал их. Эргэлзэж буй ажлаа барьж авах, бусдын зөвлөгөөг сонсох хэрэггүй. Эхлүүлсэн ажлаа ганцаараа дуусгаж, шинэ боломжийг бодитоор үнэлээрэй.
Загас
Бусдаас тусламж хүлээх хэрэггүй. Зохих ёсоор амарч авахыг од эрхэс зөвлөж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, шинэ төлөвлөгөөгөө бодож боловсруулаарай. Гэхдээ бусадтай хуваалцах хэрэггүй. Таны амжилтад саад болох хүн бий.
Сэтгэгдэл ( 0 )