УИХ-ы дарга Д.Амарбаясгалан гишүүдийн ирцийг чангатгахаа мэдэгдэв. Өглөө орж ирж, ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг, цай, кофе, хоол хош эргүүлээд алга болдог, давхар арга хэмжээтэй хэмээн бултдаг, хувийн ажлаа хөөцөлддөг, хууль баталж байхад ирцийн самбарт нэр нь байвч бие нь танхимд эзгүй гишүүдийн толгойг илэхээ болих гэж байна.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны сүүлээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүддээ энэ талаар анхааруулсан юм.
Хуралдаанд ирц бүртгүүлээд гарч явсан гишүүд таван минутаас дээш эзгүй байсан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болохоос гадна УИХ-ын чуулган хуралдаж байхад давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, хэрэв түүнд оролцохоор бол чөлөө олгохгүй байхаар шийдэж буйгаа хэллээ. Тэгэхээр таваас дээш минутаар суудлаа эзгүй орхиж “алга болбол” тасалсанд тооцогдох нь байна шүү, гишүүд ээ.
Д.Оюун
Сэтгэгдэл ( 4 )
SEKSDI80955877
SEKSDI80955877
SEKSDI80955877
SEKSDI80955877