ЖИГ ЖУГ I “Ах аа, намайг бодоорой " л гэв үү!

2025 оны 04 сарын 11

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох үеэр УИХ-ын зарим гишүүн тал зассан үг хэлж, “Тунгалаг тамир” киноны Хонгорын Цахиур Төмөрт шивнэдэг шиг “Ах аа, намайг бодоорой” л гэв үү дээ.

Энэ нь Н.Номтойбаяр гишүүний эгдүүг хөдөлгөж “УИХ-ын гишүүд бараг л “Ах аа, намайг бодоорой” гэж байна. Өөрсдийгөө ч онигоонд оруулж, нэр дэвшигчээ ч эвгүй байдалд оруулж байна. Би 2019-2020 онд хонгилдуулж байсны хувьд хууль хүчний байгууллагад гомдолтой байдаг. Гэхдээ гишүүд асуудалд хувийн сэдлээр хандаж болохгүй гэсэн үүднээс прокурорыг дэмжиж кноп дарсан” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu