Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.04.12) “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай Төрийн ордонд уулзлаа.Өнөөдөр зарим төрийн өмчит хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй байгаа юм.
2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 (охин, хараат компанийг оролцуулаад нийт 122) компани 11 салбарт нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 оны санхүүгийн аудитын тайлангаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, дунджаар 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.
2023 оны аудитын санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн ашигладаг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд буюу 0-ээс -5%-ийн хооронд үзүүлэлттэй 23, өндөр эрсдэлтэй буюу -5%-иас муу үзүүлэлттэй 20 компани, үйлдвэрийн газар байна. Түүнчлэн, өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75%-ийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100%-ийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100%-иас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна.
Төрийн өмчит компани бол нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх зорилготой байгууллага юм.
Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой. Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой. Үр дүнд нь төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ач холбогдолтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов.
Сэтгэгдэл ( 2 )
Монголчуудаас амь амар гээд мөнгө гуйлгачилж байсан энэхүү амьд хүүр одоо агуу их мангөний амт үнэр аваад монголчуудын эсрэг улангасан ажиллаж байна. Энэ шаар ураны төлөө нүдээ ухахаас ч сийхгүй. Уранаар өвчилсөн учрал пиаздаакийн ард хэн байгааг мэдэж байна.\nУхуулаагүй үлдсэн байсан энэ дэлхийн сүүлчийн навсгар гуйлгачин монгол хүссэн ч эс хүссэн ч ухуулж цуслуулах ээлж нь ирлээ\nМонголыг гадаад эздийнхээ хоолны тавган дээр тавьсан учрал тэргүүтэй хувалзууд авах хахууль , ашиг мөнгөө бодоод унтаж чадахгүй байна