ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд амьдрал гэнэтийн бэлэг барина

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

Хонь

Хүмүүст болгоомжтой, үл итгэсэн байдлаар ханддаг зангаа түр хугацаанд ч гэсэн март. Амьдралд танд мөрөөдөж байсан гэнэтийн бэлгийг барина. Өнөөдөр таны баяр баясгалан хэн нэгэн хуурамч дүр гэж хүлээн авна. Сөрөг бүхнийг бүү хүлээн аваарай.

Үхэр

Дотоод дуу хоолойгоо сонс. Утсаа авмааргүй эсвэл хэн нэгний асуултад хариулмааргүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Бага ч гэсэн чөлөөт цаг гарвал бусадтай хуваалцалгүй, өөртөө л зориул. Өнөөдөр солгой гараар ажил хийхээс зайлсхий.

Ихэр

Сонсогчийн байр сууринд ор. Ярилцаж буй хүнд нь ч таатай байхаас гадна та маш олон сонирхолтой, шинэ зүйл олж мэднэ. Бусдын зөвлөгөө бүү ав. Өөрийнхөө бодлыг өөртөө үлдээ.

Мэлхий

Мөрөөдөлд автаж, үүлэн дунд хөвнө. Өмнө нь очиж байгаагүй ч очихыг хүссэн кафе, ресторан зэрэг шинэ газарт татагдана. Таныг буланд шахсан мэт санагдана.

Арслан

Баяр баясгалан дунд өдрийг өнгөрүүлнэ. Мөнгөний ач холбогдлыг хэтрүүлэн үнэлж байгаа юм биш биз. Бусад аз жаргалын тухай мартсан байх талтай. Мөнгөтэй болгоомжтой хандаарай. Үрэгдүүлж болзошгүй.

Охин

Хайртай хүнтэйгээ чухал асуудлаа ярилцаарай. Таныг сонсож, асуудал танд ашигтайгаар шийдэгдэх боломж өндөр. Ахмад хүмүүст өөрийнхөө зөв гэдгээ батлах хэрэггүй. Гаднах төрх, хооллолтдоо анхаарах цаг нь болжээ.

Жинлүүр

Та хүүхэд нас руу очиж чадахгүй ч өнөөдөр дурсамждаа автах боломжтой. Ямар нэгэн санал авбал шууд хариулах хэрэггүй. Эхлээд сайтар бодож үз. Бүх амбицаа хар авдартаа нуугаарай.

Хилэнц

Өнөөдөр таны санаандгүй хэлсэн үг хэн нэгний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Гэхдээ хожим нь үүний төлөө танд талархана. Өөрийнхөө бай. Хуурамч дүр эсгэх хэрэггүй. Харахыг хүсээгүй хүнтэйгээ тааралдаж магадгүй.

Нум

Жижиг зүйлд амархан баясаж, баярлана. Өнөөдөр бусдаас онцгойрох гэж бүү хичээ. Аливаа ажилд маш няхуур хандана. Бусад хүмүүсийн хувьд харин удаан мэт санагдана.

Матар

Унтахын өмнө цэвэр агаарт гарвал сийрэг матрынхны толгойд гайхамшигтай санаа төрнө. Өнөөдөр ямар нэгэн өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүй. Хайртай хүнээ дэргэдээ байлгахыг хүсэх ч бардам зан нь саад болно.

Хумх

Дурласан хумхынхан азтай байна. Хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар шийднэ. Өнөөдөр онц ажилгүй байх тул санаа амар байж болно. Хэн нэгнийг ялсан мэт санагдана. Гэхдээ яарвал даардгийг санахад илүүдэхгүй.

Загас

Бүжиглэхийг хүссэн загасныханд өнөөдөр ийм боломж заавал гарна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. Бүтэлгүй хошигнож, таагүй байдалд орж болзошгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu