Хонь
Өнөөдөр таныг зардал хүлээж байна. Их хэмжээний мөнгө үрэхгүй ч сэтгэл хангалуун үлдэнэ. Бусдын нөлөөнд автахаас зайлсхий. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлэх хэрэггүй. Амжихгүй.
Үхэр
Гаднын нөлөөнд автаж, зорилгоо өөрчлөх хэрэггүй. Энэ нь тэр хүнд л хэрэгтэй. Өөрийнхөөрөө байх зөв байсныг удахгүй бүгд ойлгоно. Муу бодол, зөнгөө толгойноосоо гарга. Ямар нэгэн зүйл сэдсэн, сайн сэдсэн гэж бодож байгаа бол дахин нэг бодоод үз.
Ихэр
Ойр дотнын хүмүүстэйгээ ямар ч сэдвээр ярилцаж болно. Найрсаг уур амьсгалд тодорхой асуудлыг хамтдаа шийднэ. Өдөржингөө мөнгөний тухай бодох хэрэггүй. Хүн бүрд л мөнгө хэрэгтэй байдаг. Тиймээс байгаадаа баярла.
Мэлхий
Ямар нэгэн тэмцээнд оролцох боломж байвал бүү татгалз. Өнөөдөр та ялалт байгуулна. Хүнтэй танилцвал эелдэг байхыг хичээгээрэй. Өдөржин амьдралын тухай бодлоор өөрийгөө зовооно.
Арслан
Хүүхэд үрчлэх тухай бодож байсан бол энэ сэдвийг өнөөдөр дахин гаргаж тавихад илүүдэхгүй. Бүх зүйл бүтнэ. Өөрийнхөө тухай таагүй зүйл олж мэднэ. Танаас болж ойр дотнын хүмүүс нь маргалдаж магадгүй. Тиймээс хэлэх үг, хийх үйлдлээ сайн бодоорой.
Охин
Хэвшсэн үзэл, системийн эсрэг явж болно. Амжилт дагуулна. Хайртай хүмүүсээ эрхлүүлээрэй. Гэрлэхэд тийм ч таатай өдөр биш.
Жинлүүр
Сайн үйлсээ үргэлжлүүлээрэй. Хэзээ нэгэн цагт та заавал энэ ертөнцийг аварна. Ажил төрөлдөө хөнгөн хуумгай хандвал сөрөг үр дагавартай. Гэрээсээ хол гүйхийг хүснэ.
Хилэнц
Орон сууц эсвэл машин гээд томоохон худалдан авалт хийхэд таатай үе тохиож байна. Өнөөдөр хайртай хүнээсээ салж магадгүй. Хожим нь харамсана. Бусдад зөвлөгөө өгөх хэрэггүй. Танд зүрх сэтгэл байхгүй гэж бодно.
Нум
Инээд амьдралыг уртасгадаг. Мөн танд ч өнөөдрийн үйл явдлыг даван туулахад тус болно. Сул дорой нэгнийг гомдоох хэрэггүй. Хорвоо бөөрөнхий гэдгийг санаарай. Өнөөдөр амлалт өгөх хэрэггүй. Хэлсэндээ хүрэхгүй.
Матар
Нүүдэл суудал хүлээж байна. Үүний эсрэг байсан ч зөв санаа байсныг удахгүй ойлгоно. Мөрөөдөлдөө хүрэх бага ч гэсэн алхам хийгээрэй. Ямар нэг санаа утгагүй мэт санагдсан бол бүү хий.
Хумх
Удаан хугацаанд барьж авч чадахгүй байсан бүхнээ өнөөдөр хэрэгжүүлээрэй. Өнөөдөр бүхнийг үл тоосны төлөө маргааш харамсах вий. Бусдын тухай бусдын дэргэд бүү ярь.
Загас
Мөнгө юу юм бэ. Байгаа мөнгөөрөө өөрийгөө эрхлүүл. Маргааш шинэ орлоготой болно. Тухгүй хувцсаа өнөөдөр өмсөх хэрэггүй. Үйлдлээ хянаарай. Өөр дээрээ ажиллахгүй бол бардам гэхдээ ганцаар үлдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )