Хонь
Санхүүтэй холбоотой аливаа асуудлаас хол бай. Бодлогогүй шийдвэр гаргах, төлөвлөөгүй зардал гарах, чанаргүй худалдан авалт хийх эрсдэл өндөр байна. Харин санхүү, мөнгөтэй холбоогүй бусад санаачилгууд нь амжилтад хүрнэ.
Үхэр
Аливаа хязгаарлалтыг хурцаар хүлээн авна. Үүнийг гэр бүл болон удирдлагынхаа өмнө хүлээсэн үүргээс ялгаж, салгаарай. Үүргээ биелүүлэхээс татгалзах нь ажил төрөл болон гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлнө. Нөхцөл байдлыг зөв үнэлж, тайван, хүлээцтэй хандахыг хичээгээрэй.
Ихэр
Бусадтай харилцахад хүндрэлтэй байна. Нууц бүхэн ил болдгийг санаарай. Ёс зүй, сайн муу, нийгэмд өөрийгөө илэрхийлэх талаар бодож үзээрэй. Мэдлэгт хэт хөнгөн хандах нь сөрөг үр дагавартай.
Мэлхий
Карьер өсөх, өдөр тутмын ажлаа цэгцлэхэд таатай. Тавьсан зорилгодоо алхам алхмаар урагшилбал амжилт олно. Санхүүтэй холбоотой хүндрэл, бэрхшээлүүд гарч болзошгүй. Яарснаасаа болж таагүй нөхцөл байдалд орж магадгүй.
Арслан
Ажлын талбарт нь томоохон өөрчлөлт гарна. Үүнд бэлэн бол ажлаа солих эсвэл мэргэжлийн чиглэлээ сольж ч болно. Гэр бүлдээ хүлээцтэй байж, тэвчээр заагаарай. Ялангуяа, харилцаа нь асуудалтай байгаа хосуудад хамаатай.
Охин
Ажил ихтэй, завгүй өдөр хүлээж байна. Хамт олны уур амьсгал таагүй байна. Ажлаа зөв хуваарилж, эрүүл мэнддээ анхаараарай. Ойр дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавь. Удаан хүлээсэн аялал нь бүтэлгүйтэж магадгүй.
Жинлүүр
Идэвх санаачилга гаргаж, ахуйн асуудлаа шийдэхэд таатай үе тохиож байна. Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахдаа сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Зардлаа хянаарай. Хайр сэтгэлийн асуудалдаа найз нөхдөө оролцуулах хэрэггүй.
Хилэнц
Ажил төрөлдөө бүрэн төвлөр. Мөнгөний хувьд хэмнэлтийн горимд шилжихэд гэмгүй. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд асуудал гарч, тогтворгүй байна. Ахуйн асуудлууд ажил төрөлд нь нөлөөлж магадгүй. Ажлаа хойшлуулалгүй дуусгахыг хичээгээрэй.
Нум
Олон ажлыг нэгэн зэрэг барьж авах хэрэггүй. Нэгийг нь дуусгасны дараа шинийг эхэл. Ойр дотнын хүмүүстэй найрсаг харилцахад хүндрэлтэй байна. Найз нөхдөд нь таны тусламж хэрэгтэй байх ч тэд таны алтан цагийг үрдгийг ойлгоно.
Матар
Уран бүтээлийн ур чадвар тэсэрнэ. Танаас шинэ шинэ санаанууд ундрах ч бодит байдлаас тасарсан байх вий. Хайр сэтгэлийн тал дээр яарах хэрэггүй. Аз сорьсон тоглоомоос хол бай. Зардлаа хянаарай.
Хумх
Гэр бүлийн амьдрал тогтворгүй байна. Хамгийн гол нь харилцаагаа хурцатгахгүй байж, маргаанаас зайлсхий. Түрэмгий зангаа татаж, хүлээцтэй байхыг од эрхэс анхааруулж байна.
Загас
Жолооны ард туйлын болгоомжтой байхыг од эрхээс онцгойлон анхааруулжээ. Найз нөхөд, хамаатан эсвэл хөршүүдтэйгээ муудалцах магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаараарай.
Сэтгэгдэл ( 0 )