ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр хониныхны өдөр

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

Хонь

Өнөөдөр бол таны өдөр. Хамгийн зоригтой хүсэл, мөрөөдлийн өдөр. Ихийг хүсэх албагүй. Байгаадаа сэтгэл хангалуун байхыг хичээ. Хэн нэгнийг хуурах гэж бүү оролд. Өөрөө тэнэг байдалд орно.

Үхэр

Таны дэмжлэг, туслалцаа зарим хүнд хэрэг болно. Ингэснээр та өөрийгөө чухал хүн гэж тайтгарна. Маргаашийг хүлээсээр өдрийг өнгөрүүлнэ. Өнөөдөр болж байгаа сайн зүйлсийг олж харахыг хүсэхгүй байгаа юм биш биз?

Ихэр

Буяны үйл хийх боломж олдоно. Өдөр тутмын үйл ажиллагаа өнөөдөр ихээхэн хүчин чармайлт шаардана. Хэн нэгнийд зочлох хэрэггүй. Тэнд таныг хүлээгээгүй.

Мэлхий

Гэр орноо цэвэрлэж болно. Ийм ажил таныг уцаарлуулахгүй. Ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэг хэрэг болно. Хайртай хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Тиймээс хэрүүл хүсээгүй бол тэвчээртэй байгаарай.

Арслан

Бууж өгөх өдөр биш. Тиймээс бүх зүйл сайхан байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Мөнгөний урсгалыг хянахад хүндрэлтэй. Хариуцлага үүрэхгүйн тулд хагас өдөр шалтаг байна.

Охин

Од эрхэс тайван суух боломж өгөхгүй л болов уу. Хайртай хүнтэйгээ муудалцсанаар сэтгэл санаа тавгүй байна. Толгойд асар их зүйл эргэлдэх бөгөөд хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрнө.

Жинлүүр

Үүссэн нөхцөл байдлаас зөв сургамж авна. Санаандгүй авсан мэдээлэл маш хэрэгтэй болж таарна. Хайртай хүнээсээ зохистой үйлдэл хүлээх хэрэггүй. Өнөөдөр зүгээр өдөр нь биш.

Хилэнц

Ажил төрөлтэй холбоотой, жишээ нь ярилцлагатай бол ямар ч саадгүй байна. Таныг нухацтай хүлээн аваасай гэж хүсэж байгаа бол өөрөө нухацтай ханд. Өөрөө өөртэйгөө нийцтэй бай.

Нум

Наранцэцэг нар руу тэмүүлдэг шиг хүмүүс тан руу тэмүүлнэ. Хамгийн гол нь таны дулаан сэтгэл хүн бүгдэд хүрэлцэх ёстой. Яаран дүгнэлт эсвэл ямар нэгэн алхам хийх хэрэггүй. Таныг утасдахыг удаан хүлээсэн хүнтэйгээ яриарай.

Матар

Та зөв зүйл хийж байгаа тул замаасаа буцах хэрэггүй. Гэхдээ үдэш нь зурагтынхаа өмнө буйдан дээр амсхийж болно. Эрч хүч нэмэгдэнэ. Гэхдээ хэт их мэрийх хэрэггүй. Хэт их ачаа үүрэх вий. Хов живээс хол бай.

Хумх

Та мөрөөдсөнөөсөө ч илүү бусдад хүчтэй нөлөө үзүүлдэг. Сайхан өглөө, завгүй өдөр, тайван үдэш. Энэ бол өнөөдрийн зураглал. Таныг хүлээгээгүй айлын хаалгыг бүү тогш.

Загас

Хэрэггүй бүхнийг хаяарай. Хайран байсан ч хамаагүй. Санаа зоволтгүй, хоосон болсон мэт санагдахгүй. Хэвшээгүй зүйл хийх хэрэггүй. Өдөр хэвийн хэмнэлээр өнгөрөг. Таны хийх зүйл бол инээмсэглэх. Таны алдааг хүртэл өршөөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu