Ц.Туваан: "Бичигт"-ээр гаргаж буй эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдсэн

2025 оны 04 сарын 23

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Та бүхэнд долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө байгуулаад ажиллаж байгааг хэлье. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан байна.
 


Мөн барилгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортын бүтээгдэхүүн өссөн байна. Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээрээ хадгалагдаж байна. Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол банк валют борлуулах арга хэмжээг бодлогын дагуу авч хэрэгжүүлж байна.Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна" гэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu