Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дараах тайлбарыг өгчээ.
Энэ тухай тэрээр "Манай Улсын аялал жуулчлалын таатай улирал маш богинохон. Энэ ч утгаараа зуны сар зургаа биш гэж үг бий. Тиймээс бид 4, 5-р саруудад томоохонд арга хэмжээнүүдийг тогтмол хийхээр төлөвлөөд байна. Цаашлаад эдгээр ажлуудаа аялал жуулчлалын календарьд оруулах зорилго тавьсан. Том асрын тухайд гадаах цаг уур таатай болж амжаагүй үед битүү орчинд үйл ажиллагаа хийе гэдэг үүднээс байршуулсан. Байршлын тухайд цаашид өөр байршилд байгуулах талаар судалж байна.
Энэ ажлуудын эхлэл болгож “UB food” фестивалийг зохион байгуулсан. Циркийн долоо хоног боллоо, одоо шатрын тэмцээн болж байна. Үүний дараа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн мөн болно. Ирэх сард Улаанбаатар дугуйн парад болно. Мөн Улаанбаатар марафон хуваарийн дагуу болно. Харин зуны нээлт, аялал жуулчлалын улирлын эхлэл болгож “Улаанбаатар хотын иргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
зугаа цэнгэл яах вэ залуусаа л ажлын байртай болгочих тэгвэл та нарыг ажиллаж байна гэж үзье
томоохон арга хэмжээ яах вэ? аялал жуулчлал яахав хариуцдаг яам газар байгаа биз дээ? утаа, түгжрэл, тоос, хог, новшоо яах вэ? буудал бариа л, нисэх буудлаас хүн тосоод л аялал жуучлал хийгээд л хот өөр ш дээ, хот хөгжмөөр байна дээрх ужгирсан асуудлуудаасаа салмаар байна ... бродюр нтр ээ харсан л байдаг байгаа энэ нөхөр