Ч.Лодойсамбуу: Сэтгүүл зүй бүрэн утгаараа ажиллаж байж ардчилал БЭХЭЖНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

 

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2025.04.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлын төвд байсан. Учир нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн бөгөөд уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй гэх шийдвэрт санал нэгдлээ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухай шинэчилсэн найруулгыг хоёр, гурван сарын өмнө өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг би анхнаасаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Би хэвлэлийн эрх чөлөөг хангах талаарх асуудлын ажлын хэсгийн ахлагч байсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын дарга байгуулж өгсөн. Энэ ажлын хэсгийн хувиар дүгнэлтүүд гаргаж байсан. Одоо байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд алдаа алга байна. Энэ хуулийг амилуулахгүй байгаа, хэрэгсэхгүй байгаа нь энэ хуулийн буруу биш гэсэн байр суурьтай байсан.

 

 

Засгийн газарт хууль өргөн барьсан, хэлэлцэгдэхгүй байх магадлал өндөр болсон тул сэтгүүлчид өөрсдөө Их хурлын даргад хүсэлт тавьсан байна. Их хурлын дарга хүлээн авч уулзсан. Тэдний асуудлыг гишүүдэд танилцуулж, уг хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. 

Цаашид надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдана. Энэхүү ажлын хэсэг өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлдэнэ. Сэтгүүл зүй бүрэн утгаараа ажиллаж байж ардчилал бэхжиж, хамгаалагдаж, хүний эрх чөлөө баталгаажиж байдаг учраас аль болох хумих гэсэн оролдлогуудыг задлахыг хичээнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зана(66.181.185.192) 2025 оны 04 сарын 27

Энэ пиздаа хждал солиороод л байх юмдаа. Ингэж байгаад шар хадруугаа явах байгаа.

0  |  0
666(66.181.185.192) 2025 оны 04 сарын 26

Цаасан хэвлэл буюу сонин хэювлэлээ устгачихаад үхсэн хатсаны чинь хэвлэлийн эрх чөлөө. Рэдэн сэтгүүлч нэртэй тэнэг мангары сүрэг үлдэвээ хөөрхий

0  |  0
zochin(1.73.138.110) 2025 оны 04 сарын 25

anduursan uhna olon yum huthaj bgaad daruulav daa bolomjooro shoroo urgeej yavbal yasan yum bol bolovsrol gui uhna arddad zaahgui ee

1  |  0
А(202.55.191.194) 2025 оны 04 сарын 26

ЧАМАЙГ БОЛ ЛЛР ГЭНЭ. ЧИ БОЛ МӨНГӨТНИЙ ӨМНӨ ГӨЛӨГ БОЛДОГ ШААР

2  |  0
иргэн(202.9.46.156) 2025 оны 04 сарын 26

Ардчилал гэж дэлхийд байхгүй... Харин улс оронд хууль бус төрийн эргэлтх хийж төрийг эрхэндээ оруулах , эсвэл баялагыг нь дээрэмдэхийн тулд л энэ үгийг ашигладаг гэдгийг олон улсын бодит жишээнүүдээс тод харж болно. Ингэхийн тулд аль болох үл бүтэх нөхдүүд, урвагчид, гэмт хэрэгтнүүдийг мөнгөөр худалдан авч зорилгодоо ашигладаг.......

1  |  0
Close menu