Хонь
Томилолт эсвэл аялалд гарна. Аль нь ч бас маш сонирхолтой байна. Өнөөдөр амбицаа авдартаа хийж цоожил. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий.
Үхэр
Бүжиглэх боломж гарвал татгалзах хэрэггүй. Найрсаг уур амьсгал, найз нөхөд танд өнөөдөр хэрэгтэй байгаа зүйл юм. Үйл хөдлөлөө хянаарай. Хожим нь хийсэн үйлдэлдээ харамсах болно.
Ихэр
Танд асуудлыг шийдэх тусламж ирж, үүнээс аз жаргалтай болно. Хийж чадахгүй зүйлээ өнөөдөр бусдад амлах хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Дүр эсгэх хэрэггүй.
Мэлхий
Өнөөдөр та юунд ч нугаршгүй болно. Дур булаам байдал нь аливааг хөнгөн даван туулахад тус болно. Өнөөдөр таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийх зүйл сонсож магадгүй.
Арслан
Од эрхэс танд тайван суух боломж өгөхгүй л болов уу. Энэ ертөнцөд ганцаардлыг хурцаар мэдэрнэ. Та бусдын уур амьсгал ямар байхыг тодорхойлох цаг уурчийн дүрд тоглоно.
Охин
Гэр бүлээрээ хамтдаа өөрийн гэсэн уламжлалыг бодож олоорой. Гэрээсээ өөр газарт үдийн зоог барих хүсэл төрнө. Танд ганцаар байх хүсэл төрөвч хүн бүгд тантай харьцахыг хүснэ.
Жинлүүр
Гэр бүлийнхэнтэйгээ ямар ч сэдвээр ярилцаж болно. Бие биесээ ойлгож, аливаа асуудлыг хамтдаа шийднэ. Үргэлж дээш зүтгэсээр байгаа танд амьдралаас таашаал авах цаг нь болоогүй юу?
Хилэнц
Бүтэн өдрийн турш сэтгэлд нь нар гийж, бусдыг ч гэсэн гэрэлтүүлнэ. Өнөөдөр оройтох бол гэрийнхэндээ заавал дуулгаарай. Таны төлөө санаа нь зовно. Жижиг сажиг ажлаа дуусгахад тохиромжтой.
Нум
“Дуугүй байх нь алт” гэсэн эртний мэргэн үг нумынхны өнөөдрийн уриа. Та өнөөдөр бие даан зүгээ чиглүүлж чадахгүй байгаа хөлөг онгоц мэт мэдрэмж төрнө. Өөрчлөлтийн салхи өнөөдөр л танд хүрнэ.
Матар
Сэтгэлээр унаж байгаа мэт сэтгэгдэл төрвөл ойр дотнын хүнтэйгээ утсаар ярь. Тэр танд урмын үг хайрлаж, та эргээд тулаанд ороход бэлэн болно. Эргэн тойрноо харж, байгалиас таашаал ав. Өөрөөсөө өөр хүнийг анзаарахгүй.
Хумх
Дэлгүүр хэсэхэд таатай өдөр. Чанартай бөгөөд хямд зүйлс таны гарт өөрөө ирнэ. Хэн нэгнээс тусламж хүлээх хэрэггүй. Өнөөдөр дүрэм зөрчин, урсгалын эсрэг явах хүсэл төрөх ч нийгэм илүү хүчтэй гэдгийг ойлгоно.
Загас
Сонсогчийн байр сууринд орж, ярилцаж буй хүндээ таатай зүйл хий. Та өөрөө ч олон сонирхолтой шинэ зүйлийг олж мэднэ. Сүүлийн үед бодож байсан зүйлээ өнөөдөр хийх зориг гаргана. Бусдаас илүү зүйл шаардахаа болиорой.
Сэтгэгдэл ( 0 )