Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.04.30/ танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдлээ. Нэгдүгээрт, оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болно. Хоёрдугаарт, 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг үнэгүй сургах асуудлыг журамд тусгалаа. Бэлчээрийн менежмент зэрэг ХАА-н чиглэлээр сурна гэж мэргэжлийг нь зааж, хуульчилсан. 2025.09.01-нээс эхлэх элсэлтээс энэ тэтгэлгийг олгож эхэлнэ. Гуравдугаарт, зээлийн эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жил болголоо. 20 жил хүртэлх хугацаанд сунгаж болно гэсэн үг. Мөн төгсөөд, гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх боломжтой.
Цаашлаад сонгон шалгаруулалт хүнээс үл хамаардаг, материалаа л үнэн зөв бүрдүүлсэн бол автоматаар дүн нь гардаг байхад өөрчлөлтөө чиглүүллээ. Ингэснээр олон өрх, гэр бүлд боломж нээлттэй болголоо гэж харж байна.
Нэг өрхийн хоёр хүүхэд гэж хязгаарладаг байсан. Одоо бол тэнцсэн л бол нэг өрхөөс суралцах хүүхдийн тоог хязгаарлахгүй
Ерөнхий агуулгаар нь өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч ирээд эх орондоо ажиллах боломжийг бий болгож байгаа. Хөгжлийн бэршхээлтэй болон орон нутгийн иргэд ч боломж нэмэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр тусдаа бүлэг гаргасан.
Журмын өөрчлөлт 2025 оны төсөвт ямар нэг нэмэлт санхүүжилт үүсгэхгүй. Төсвийн зарцуулалтын үр ашиг ч нэмэгдэнэ гэж харж байна.Өнөөдөр БЗС-гаас зээл авсан буюу төлөх үүрэг хүлээсэн 14 мянган хүн байна. 1200 нь гадаадад сурсан. Нийт 300 орчим тэрбум төгрөгийн асуудал юм. 204 тэрбум нь гадаадад суралцсан иргэдийн төлөх ёстой мөнгө байна. Байнгын хороо хамтран ажиллаж, О.Батнайрамдал гишүүний ахалсан ажлыг хэсэг бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу БЗС-гийн журмыг шинэчилсэн.
Зээлээ төлөх ёстой хүмүүсийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад оруулах асуудал 2008 оноос хойш яригдсан. Бид ярилцан, нэг мөр шийдвэрллээ. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд дээрх 14 мянган иргэний мэдээллийг өгсөн байгаа. Авлагатай гэж бүртгэгдсэн.Ноднингийн өдийд 438 сая төгрөг буцаан төлсөн. Энэ жил 1.2 тэрбум болж нэмэгдсэн байна. Эргэн төлөлтийг нь сайжруулж чадлаа гэж харж байна.Эргэн төлөлтийг 30 тэрбум төгрөгт хүргэвэл, дахин зээл олгож эхэлнэ гэж заасан. Энэ 30 тэрбумд хүргэж чадахаар байна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
эх орондоо 2 жил сураад гадаадын сургуульд зээлээр сурна гэдэг маш өв. мөн ерөнхийлөгч, ерөнхий сайдын эвээн тэтэглэг гэх мэт үзэмж арын хаалга, ялгаварлалтын зөрчлийг арилгаж хэн өнөр онооо болон шалгуурт тэнцсэн нь суралцаад эх орондоо ирж ажиллахыг нь гадаадад сургадаг зарчим нь маш зөв шүү.