Мөрөн-БНСУ чиглэлд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

Даваа гарагт Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болсон.

Үүнтэй холбоотой хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр гурван тогтоол гаргалаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал-Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.

Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн замаас Сайхан-Баян-Агт-Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн замын зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.

Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

Мөн Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрыг барих төсвийг ирэх онд тусгахаар болов. Хөвсгөлийн Мөрөнгөөс БНСУ руу олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нисэх буудлыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" төвийн бизнес эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг зээлийн зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
11(121.135.57.14) 2025 оны 04 сарын 30

ӨӨРСДИЙНХӨӨ ДАНСНААС ЗЭЭЛЭЭЧ ТЭГВЭЛ БАС Л ЭРГЭЭД ЧАМД ӨГНӨ Ш ДЭЭ ТЭНЭГЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЮУНД Ч ЗАРЦУУЛЖ БОЛДОГ ДООРООСОО УНДАРДАГ ГЭЖ БОДДОГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.

0  |  0
Close menu