Н.Учрал: “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулна

2025 оны 05 сарын 02

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах, аж ахуй нэгжүүдтэй зөвшилцсөн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Засгийн газрын  хуралдаанаар үүсмэл ордуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн заалт байдаг. Үүсмэл орд бол стратегийн ордыг түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд энэ ордыг бусдад ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарладаггүй байсан. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар үүсмэл ордыг ар, өврийн хаалгаар ашиглах гэрээ байгуулдаг үйл ажиллагааг таслан зогсоохоор боллоо.  Өөрөөр хэлбэл, цаашид уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн компани, ААН-тэй гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглана.

Цаашид стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын  тогтоолоор албажууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг ашигладаг “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван компанийн үйл ажиллагаатай очиж танилцсан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулан дуусгаж, Засгийн газарт  танилцуулна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ.

“Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ, үүнийг Засгийн газрын  тогтоолоор зогсоохоор боллоо. Цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тухайн овоолгыг ашиглах тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн компани нь гэрээ байгуулаад, эзэмшлийнхээ 34 хувийг Баялгийн санд хуримтлуулаад, ашиглалтын төлбөр зэргээ тухайн үйлдвэрт төлөөд явах бололцоог Засгийн газрын хурлаар албажууллаа” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(68.146.199.167) 2025 оны 05 сарын 02

Mash sain!!! Ene Zasgiin ued l um ovoo jigderch bna.

0  |  0
S(66.181.179.187) 2025 оны 05 сарын 02

ZYGAATSI80955877ANUSDI80955877

0  |  0
Mjl(66.181.186.230) 2025 оны 05 сарын 02

Zov ehnee see bugd todorhoi engine baival hulgai garahgui

0  |  0
Close menu