“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурийг онцлов.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдлээ. Нэгдүгээрт, оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжтой болно. Хоёрдугаарт, 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг үнэгүй сургах асуудлыг журамд тусгалаа. Бэлчээрийн менежмент зэрэг ХАА-н чиглэлээр сурна гэж мэргэжлийг нь зааж, хуульчилсан. 2025.09.01-ээс эхлэх элсэлтээс энэ тэтгэлгийг олгож эхэлнэ. Гуравдугаарт, зээлийн эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жил болголоо. 20 жил хүртэлх хугацаанд сунгаж болно гэсэн үг. Мөн төгсөөд, гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх боломжтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Ариунзаяа:
-Улсын төсвөөс санхүүжилт авч, тодорхой хувь нь ААН, иргэдийн татвар шимтгэлээр бүрдэж байгаа. ЭМДШ, НДШ-ийн орлого, зарлагын санхүүжилтийн асуудлыг УИХ баталдаг. Гэтэл УИХ-аас гадуур Үндэсний хороо шийдвэр гаргаад, түүнийгээ төсөвтэй уялдуулахгүйгээр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн нь өөрөө УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд нэг талдаа бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж, төрийн үүрэх ачааллыг хуваалцаж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулсан.Татварын хөнгөлөлтийн хүрээнд яамд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа төсвөөс хамааралгүйгээр шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангуулахад бодлогоо чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах боломж олгогдсон. Иймд Засгийн газрын гишүүд татварын хөнгөлөлтөд хамааруулах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны босго үзүүлэлтүүд, стандартыг салбарын бодлоготойгоо уялдуулж, бодитой үр дүн гаргахад чиглүүлэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлахыг анхаарах, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Зэээлийн эргэн төлөлт 20 хүртэлхи жил ба 20 жилд хугацааг нь сунгаж болноо гэж байх юм ,хугацаа арай бишээ олон жил ипотекийн зээлээс ямар ялгаа бнаа сургалтын зээлийг хүртээмжтэй болгох гэж бгаа юм төлөлтөө шахах хэрэгтэй төлөх хугацааг багасгах юм биш үү