Хонь
Од эрхээс танаас эр зориг хүлээж байна. Ирээдүй ойлгомжгүй мэт санагдаж, нөхцөл байдал хүссэн шиг өрнөхгүй байгаа мэт санагдсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Байгаа зүйлээ ирээдүйд хэрхэн ашиглахаа бодож үзээрэй.
Үхэр
Өнөөдөр үүссэн асуудал олон шийдэлтэй байх ч ихэнх нь мэдээжийн гарцыг хүртэл олж харахгүй. Эргэн тойрон болж байгаа зүйлсийг тод томруунаар харах шаардлагатай. Бүх зүйл санагдаж байгаагаас ч илүү хялбар байхад зарим нь жинхэнэ эмгэнэл гэж бодно.
Ихэр
Өөрийгөө, юуны түрүүнд эрүүл мэндээ бодох өдөр. Бие организм нь юу хэлээд байгааг анхааралтай ажигла. Чухал ажлаа хойш тавьж, амар. Үдээс өмнө бүх ажлаа амжуулахыг хичээгээрэй.
Мэлхий
Сэтгэл санаа тогтворгүй байна. Өөрийгөө өрөвдөхдөө болгоомжтой бай. Хэт дүрдээ оров. Ямар нэгэн сонирхолтой зүйлд анхаарлаа хандуул. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ яриа өрнүүлээрэй.
Арслан
Эрчүүдэд сүүлийн хэдэн доо хоногт тохиож буй хамгийн таатай өдрүүдийн нэг бол эмэгтэйчүүдийг од эрхэс эрхлүүлэх нь юу л бол. Ерөнхийдөө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж.
Охин
Аливаа зорилгод хүрэхэд зөвхөн тохиролцоо тус болно. Түншээсээ ямар нэгэн зүйл нуух хэрэггүй. Хожим нь ил болж, бэрхшээл учруулна. Өөртөө шударга хандаарай.
Жинлүүр
Ямар нэгэн юманд сургаж, алдаагаа хүлээн зөвшөөрч, сургамж авах өдөр. Хэн ч төгс төгөлдөр биш. Үүнийг аль болох эрт ойлгох тусам алдаагаа засах боломж гарна. Ингэснээр амьдралд нь шинэ боломж нээгдэж, таныг илүү даруухан байхыг сургана.
Хилэнц
Зорилгоо тодорхойлоход чухал өдөр. Ихэнх нь юунд тэмүүлж байгаагаа сайтар ойлгож, зорилгодоо хүрэхийн тулд юуг золиосолж чадахаа тодорхойлно. Даруй шийдэл шаардсан нөхцөлд ухаалаг алхам хийнэ.
Нум
Олон уулзалт хүлээж байна. Уран бүтээлчдийн хувьд сонирхолтой санаа төрж, амжилттай хэрэгжүүлнэ. Сайтар амарч чадвал урам зоригоор цэнэглэгдэнэ. Хүүхдүүддээ цаг зав гаргаарай.
Матар
Асуудлыг шинэ өнцгөөс харах боломж гарна. Олон зүйлд хандах хандлага өөрчлөгдөж, саад бэрхшээлүүд ч тийм ч хэцүү мэт санагдахаа болино. Зөн совин нь юу хийхийг хэлж өгнө.
Хумх
Өндөр настай хумхынхны хувьд таатай өдөр. Эрүүл мэндийн байдал нь сайн байх тул дуртай зүйлээ хийгээрэй. Сүүлийн үед та өөрийнхөө дутагдлын тулаар хэт их бодож байгаа тул өөрийнхөө давуу талаа бодож үз.
Загас
Танилын хүрээгээ тэлэх ба шинэ танилуудын дотроос жинхэнэ найзаа олно. Аливаа уран бүтээлийн үйл ажиллагаа амжилттай байна. Чухал шийдвэрийн хувьд энэ тал дээр алхам хийх хэрэггүй. Дэмжлэг үзүүлж байгаа хүмүүст талархаарай.
Сэтгэгдэл ( 0 )