Т.Мөнхсайхан: Кесаров хагалгааг санхүүжүүлэхээ больж болохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

 

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Хэвийн төрөлтөд сая гаруй төгрөгийн санхүүжилттэй болсон, кесаров мэс заслын санхүүжилт 800 гаруй мянган төгрөг хэвээрээ байгаа. Үүн дээр бид бодлогын зохицуулалт хийж байгаа. 

Өмнө нь кесаров мэс заслын санхүүжилт арай өндөр байсан учраас эрүүл мэндийн байгууллагууд кесаров хагалгаагаар түлхүү төрүүлж байна гэх ойлголт их байх шиг байгаа юм. Энэ нь иргэдийн кесаров хагалгаагаар төрөх сонирхол их байгаатай холбоотой асуудал. 

Ж.Чинбүрэн гишүүний ярьсан шиг гоо сайхны зориулалтаар кесаров хагалгаа хийсэн зүйл байхгүй. Энэхүү санхүүжүүлэлтийг зогсоож болохгүй. Өөрөө хүсээд кесаров хагалгаа хийлгэж байгаа цөөн тооны хүмүүс байгаа ч зайлшгүй заалтаар хийлгэж байгаа нь дийлэнх. Тиймээс эдгээр хүмүүст ялгавартай хандаж болохгүй. 

Энгийн төрөлтийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь төрөх орчин нөхцлөөр хангах, гаднаас юм авчруулахгүй байх, эмнэлгээс хангах ёстой бүх зүйлээр нь хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэхүү санхүүжилтийг нэмэгдүүлсэн" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.87) 2025 оны 05 сарын 03

Өөрийн хүсэлиээр хагалгаа хийлгэж бгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн чхдвар сайтай хүмүүс хувийн өндөр төлбөртэй эмнэлэгт л. хандана даа Улсын эмнэлэгт зайлшгүй заалттай хүмүүс л очиж бгаа шүү дээ Чигбүрэн эмч юу л яриад бна даа өөрөө сайн мэдэж бгаа даа

0  |  0
Close menu