Өнөөдөр "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай "Эрүүгийн хуулиар, зөрчлийн тухай хуулиар маш олон хүн шийтгэгддэг. Эрүүгийн хууль нийгмийн харилцааг хамгаалдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байх ёстой гэж үзэж, энэ эрх чөлөөг хамгаалахыг хүсэж байгаа бол хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
Нэг зүйлийг ам бардам хэлэх юм бол өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хамгийн сайн хуулийн төсөл болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ байж болох бүх талаар нь сайжруулсан. 40 гаруй хуульд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зүй бусаар хөндсөн байна гэх дүгнэлт гарсан.
Хууль санаачлагчийн зүгээс таван зүйлийг л багтаая гэж бодсон. Нэгдүгээрт сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, сэтгүүлчийн тодорхойлолтыг тодорхой болгох. Мэргэжлийн сэтгүүлчид уг хуулиар илүү хамгаалагддаг байх ёстой. Харин контент бүтээгч зэрэг бусад хүмүүсийг энэхүү хуулиар хамгаалах боломжгүй. Энэ бол хамгийн том концепц.
Сүүлдээ нийгэм хэн чанга хашхирсан, хэн бүдүүлэг, ёс зүйгүй, сенсаацитай байгаагийнх нь талд орох хандлагатай болж байна. Даацтай материал, сайн тойм ховордчихлоо гэж би боддог. Сэтгүүл зүйн жинхэнэ бүтээлийг үзэж, түүнийг гаргадаг хандлага багасаад байна уу гэж харж байна. Энэхүү хуулийн төслийг батлах эсэхийг хууль тогтоогчид шийднэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch