Иргэд: Олон улсын хөндлөнгийн лаборатори оруулж ирж, ураныг шинжлүүлье

2025 оны 05 сарын 07

“Орос, Хятадаас мэргэжлийн байгууллагыг оруулж ир” гэв

 

Ураны асуудлыг шийдэхэд Олон улсын лаборатори оруулж ирэх хэрэгтэй хэмээн шаардаж, 2011 оноос хойш ураны нөхцөл байдлыг ярьж, тэмцэж ирсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлан  мэдээлэл хийлээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэр уран олборлохыг бид эсэргүүцсээр ирсэн. Дорноговийн Улаанбадрах, Дорнод, Сүхбаатар аймагт уран олборлохыг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Бид өнөөдөр олон улсын итгэмжлэгдсэн лабораторийг Монголд оруулж ирээч гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Бид Казахстан улсын уран уурхайн байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ямар аюултайг нүдээр харсан. Тэнд Калачи гэж тосгоны иргэд нь олон цагаар унтдаг болсон, эрүүл мэндэд нь өөрчлөлт орсон. Тэнд хоёрхон км-т ураны орд байгаа юм. Улаанбадрахын асуудал тэрний араас орох вий. Сайншанд хот “Унтдаг хот” болчих вий. Тийм болсных нь дараа бид юу ярих вэ. Яаж зогсоох юм бэ. Иймд асуудлыг бага дээр нь шийдэх ёстой. Хөндлөнгийн хяналт чухал. Олон улсын хараат бус лаборатори Монголд хэрэгтэй байна” гэв. Мөн тэд  ураныг эсэргүүцэж, нэг сарын турш төв талбайд цуглан үгээ хэлж,үзэл бодлоо илэрхийлж, зуун мянган иргэний гарын үсэг цуглуулж өргөн барьсан. Маргаашаас эхлэн төрөөс хариугаа шаардаж эхэлнэ гэлээ. Иргэний нийгмийн зарим төлөөлөл олон улсын лабораторийг 2-3 орноос оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлж байв. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хаяа залгаа  Өргөн, Хөвсгөл, Эрдэнэ  сумын малчид, иргэд “Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийг 2-3 улсаас оруулж ирье.

Айл хүний амь нэг, бид хоёр  хөршдөө  итгэж байгаа. ОХУ болон БНХАУ-аас итгэмжлэгдсэн лаборатори оруулж ирье. Орос орон бол Чернобылийн станц дэлбэрсэн, урахн, цөмийн аюулыг олон жил эдэлж, туулж байгаа улс. Хятад улс бол мөн хаяа залгаа, зэргэлдээ оршиж буй том гүрэн. Энэ орны мэргэжлийн байгууллагууд нь орж ирээсэй гэж хүсэж байна. Дээр нь атом, цөмийн хор хөнөөлийг сайн мэдэх, энэ чиглэлээр туршлага сайтай, өндөр хөгжилтэй  Япон улсаас мэргэжлийн байгууллагыг урьж оруулж ирье” гэсэн санал дэвшүүллээ.

 

Д.Норсүрэн: Уран аюултай, аюулгүй гэсэн талцлыг нэг талд нь гаргах ёстой

 

Хэвлэлийн хуралд оролцогчид  “1996 онд БНФУ-ын хөрөнгө оруулалттай “Кожеговь” буюу Бадрах Энержи компани хайгуулын лиценз авч 2010 оноос уурхайн эргэн тойронд амьдарч буй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин өрхүүдийн мал учир битүүлгээр үхэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ургийн гажиг, зулбалт нэмэгдсэн”-ийг онцлов. Ураны хор уршгаар хохирогч иргэдийг төлөөлж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул,  ураны хор нөлөөгөөр олон малаа алдаж хохирсон малчин Д.Норсүрэн гуай тус хэвлэлийн хуралд  хүрэлцэн ирж үгээ хэлсэн юм. Тэрбээр “Манай нутагт ураны хайгуул очсоны  дараа 2012 оноос хойш мал сүрэг олноор үхэж эхэлсэн нь үнэн. Засгийн газар 2-3 удаа шинжлүүлсэн. Надад бүх баримт бичиг нь бий. Бид зөндөө тэмцсэн, явсан, хэвлэлд хандсан. Гэтэл нутгийн зарим иргэн “уран зүгээр” гэх юм, төр засаг ч “зүгээр” гэдэг. Иймд би ураны аюул байгаа нь үнэн юм, баримттай юм гэдгийг хэлье. Ажлын хэсэг гарсан гээд манайд шөнөөр хүмүүс очиж байсан. Мон-Атомын хуульч уранаа хамгаалаад, би эсэргүүцээд ярьдаг. Цацрагийн байцаагч нь цацрагаа хамгаалах гэнэ. Усны байцаагч мөн ус зүгээр л  гэнэ. Маш ойлгомжгүй. Үүнийг нэг талд нь гаргах ёстой. Иргэд үнэн зөвийг мэдэж авах учиртай. Тэнд олон телевиз очиж байсан. Гол нь уран аюултай шүү, энэ үнэн шүү” гэдгийг амьд гэрчийн хувьд  хэлье гэлээ.

 

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: Асуудлыг газар дээр нь шинжлүүлж, судалгаа хийлгэе

 

-Үнэнийг олохын төлөө  бид олон жил явлаа. Уран бол хортой гэдгийг бид газар дээр нь очиж нүдээрээ харж, үүний эсрэг олон жил тэмцлээ. Гэтэл эрдэмтэн, мэргэд “Уран ямар ч хоргүй гэж байна” гэдэг. Ингэж олон жил талцлаа. Энэ талцлыг нэг тийш нь болгохын тулд дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулж, дээр нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийг Монголд авчирч, судалгаа хийлгэмээр байна. Анх загийн шар оготно устаж эхэлсэн. Дараа нь хярс, үнэг үхэж эхэлсэн. Энэ жилээс цагаан зээр маш аймшигтайгаар татганаж байгаад үхэж байна. Энэ юунаас болоод байгааг   шинжлэн судалж, дүгнэлт гаргаж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч эцэслэх ёстой.

 

Иргэний нийгмийн төлөөлөл П.Цолмон: Иргэд өчнөөн тэмцлээ, Монголын төр үүргээ биелүүл

 

-Иргэд үүргээ биелүүлж, байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалж ирлээ. Бид бор зүрхээрээ, өөрсдийн хөрөнгө, иргэдийн хандиваар тэмцээд байдаг. Гэтэл Байгаль орчин / БОЯ хуучин нэрээр/ уур амьсгаоын өөрчлөлтийн яам, Уул уурхайн яам нь таг чимээгүй. Яагаад газар дээр нь ирж ажиллаж, хянаж шалгаж болдоггүй юм. Энэ хүмүүс цалин аваад, асуудал хариуцаад сууж байгаа шүү дээ. Сүүлдээ бид нарыг чичлээд, хутган үймүүлээд сууцгааж байна. Ураны хор аюулаас мал, хүний ургийн гажиг гарч байна уу. Энэ мөн үү, биш үү, хаанаас үүсээд байгааг тогтоох ёстой. Иргэд, малчид үүнд санаа зовж байна. Төр, засаг гэж байгаа бол ажлаа хий. Малчид бол “Мал ургийн гажигтай болсон” гэж яриад байна шүү дээ. Мал эмнэлэг нь ч дуудахаар нь очдоггүй гэж байна. Ургийн гажиг юунаас үүсээд байгаа нь тодорхой бус энэ хүрлээ. Үүнийг тодорхой болгохын тулд Олон улсын хараат бус лабораторийг оруулж ирэхийг шаардаж байна. Мөн иргэдийг ажлын хэсэгт оруулахыг шаардаж байна. Гурван удаагийн ажлын хэсэг гарсан. Түүнд нь дандаа “согтуу толгой”-нууд орчихсон явдаг. Малчид, иргэдийг оруулдаггүй. Ураны аюултай бүсэд зээр олноор үхсэн, сүүлд хоёр толгойтой ботго гарсан. Гэтэл төр нүдэн балай, чихэн дүлий байна. Утасны цаанаас “зүгээр” гэсэн дүн шинжилгээ хийдэг болчихсон. Ямар мэргэжилтэн өнөөдөр ингээд сууж байна вэ. Ингэхээ боль, төр үүргээ биелүүл. Энэ асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна. Асуудлыг нэг талд нь гарга. Яамд ажлаа хий.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл хийсний дараа “Уран эсэргүүцэх иргэдийн зөвлөл”-өөс гаргасан шаардлагыг Засгийн газар, ажлын хэсэг, холбогдох яамдад хандан  өргөн барилаа. Тэд шаардлагадаа уран олборлож буй бүс нуттгуудад малчин өрхүүдийн мал учир битүүлгээр үхэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ургийн гажиг, зулбалт нэмэгдсэн. Мөн зэрлэг ан амьтад үхэж хорогдох болсон.  Сүүлийн үед тус бүсийн нутагт буй малчид, иргэд хорт хавдар өвчнөөр оношлогдох нь ихэссэн зэргийг онцлоод, бид цаашид ч хүн ардынхаа хүсэлт шаардлага, хүн, мал, ан амьтдын эрх ашгийг хамгаалах болно. Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаална гэв. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах болон ураны хор аюул илрээд буй  бүс нутгуудад  Олон улсын хөндлөнгийн лабораторийг оруулж ирж газар дээр нь шинжлэн судлуулж, хор аюулыг тогтоолгох.  Хоёрдугаарт уран олборлолтын асуудалд “Иргэдийн хяналт”-ыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах. Гуравдугаарт, өгсөн шаардлагын хариуг 72 цагийн дотор эргүүлэн өгөх. Үл хүндэтгэвэл тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Тэмцлээс аливаа сөрөг үр дагавар гарвал гэрээ байгуулсан ажлын хэсгийн ахлагч, гишүүд та бүхэн бүрэлдэхүүнээрээ хариуцах болно. Учир нь олон жилийн тэмцлийг төрийн байгууллагууд үл тоон нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэсэн асуудлуудыг онцлон тэмдэглэжээ.

М.Зул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Close menu