ЗАСАГ | Эрүүгийн хуулийн төсөлд санал, дүгнэлт өгч байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 07

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:
 

  • “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
     
  • Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
     
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
     
  • “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 
     

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга/ сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu