Л.Энх-Амгалан: Манай улс ХАМГИЙН БАГА цалин хөлстэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Байнгын хорооны хуралдааны үеэр хөдөлмөрийн хөлс болон Нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх дараах зүйлсийг ярьжээ. 

Энэ тухай тэрээр "Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн хомсдлын гол шалтгаан нь хөдөлмөрийн үнэлгээний асуудал байгаад байгаа юм. Нэг талдаа хөдөлмөрийн зах зээл дээр 40-50 мянган ажлын байр байна. Гэтэл нөгөө талдаа 70-80 мянган ажилгүйчүүд байгаад байдаг. Тэгэхээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний тогтолцоогоо бид эргэж харахгүй бол цаг үеийн шаардлагаа хангахаа больсон байна. Ер нь хамгийн бага үнэлгээтэй гэж хэлж болно.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр болон Монгол банкны мэдээллээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцад 0.02 нэгж хүртэл нөлөө үзүүлэх нь инфляцад нөлөө үзүүлэхгүй гэх дүгнэлтийг бидэнд өгсөн.

Манай улсад сайн дураараа татвар төлж байгаа 134 мянган иргэн байгаагийн дийлэнхийг нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, наймаа эрхлэгчид эзэлж байна. Энэ гэхдээ их хортой шийдвэр. НДШ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөөд байна гэдэг нь ирээдүйд бага тэтгэвэр авна л гэсэн үг. 

Сая 100 мянган иргэн НДШ-ыг бууруулах саналд гарын үсэг зурсан байсан. Энэ бол маш аюултай" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(14.1.81.125) 2025 оны 05 сарын 08

манай улс ядуу хамгийн бага цалинтайгаа одоо л мэдэж бгаа юм уу та муу новшнууд төрөөс хулгай хийж амьдарч бгаа болохоор яаж мэдэх вэ дээ ард иргэдийн цалинг

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 08

Монгол улс ядуурлаа бууруулах бодлоготой болох хэрэгтэй хамгийн бага цалинтай хамгийн их татвартай үнийн өсөлттэй улсын иргэд нийтээрээ улных болох нь

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 08

Монгол улс ядуурлаа бууруулах бодлоготой болох хэрэгтэй хамгийн бага цалинтай хамгийн их татвартай үнийн өсөлттэй улсын иргэд нийтээрээ улных болох нь

0  |  0
Close menu