Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, нарын үгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Ахмад настнуудын 50 гаруй хувь бага тэтгэвэр авдаг. Тэтгэврээ бүгдийг барьцаалаад, зээл авахаар эрсдэлд оруулж байна гэж өөрсдөө ярьсан. Мөн үр хүүхэд нь эцэг, эхдээ мэдэгдэлгүй тэтгэврийн зээл авч, ашигласан гэмт хэрэг ч олон гарсан. Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэдэг хүсэлт Монголын Ахмадын холбооноос ч ирсэн. Тийм учраас Монголбанктай ярьж байгаад шийдэл гаргасан нь хатуудсан. Монголбанк ч шийдвэр хатуудсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжил говиос шууд хамааралтай. Тэнд стратегийн уул уурхайн бүх орд байна. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс гээд том, том үйлдвэрүүд өнөөдөр усгүй бол хөдлөхгүй. Бүх үйлдвэр усаар л ажиллана. Тэгэхээр говьд ус амин чухал. Дээрээс нь аялал жуулчлал хөгжих том боломж говьд л байна. 2024 оны найман сарын байдлаар 400 мянган жуулчин ирсний 90 хувь нь говь үзэх гэж Монголд зочилсон юм билээ. Ингээд харахаар говьд ус зайлшгүй хэрэгтэй. Усаа дагаад иргэдийн амьдралын чанар ч сайжирна. Өмнөговь аймгийн Булган сумаар жишээ авахад, тэнд хүнсний ногоо гайхамшигтай ургадаг. Говийн нар маш чухал. Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангаад Улаанбаатар руу илүүчилж чаддаггүй гээд бод доо. Тэгэхээр устай бол говьд хүнсний ногоо тариалж болно. Ерөөсөө манай говийн бүс газар тариалан эрхэлж чаддаггүй шалтгаан нь усгүй болохоор тэр. Говьд ус ирж байж газар тариалан эрхлэх боломжтой. Ус ирж байж л аялал жуулчлал явах боломжтой. Дээрээс нь том, том цогцолбор, хүнд үйлдвэрүүд зөвхөн ус ирж байж хэрэгжинэ. Засгийн газрын 14 мега төслийн тав нь манай говьд хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөнтэй холбоотой хуулиа эргэж харахыг хүсэж байна. Орлого тал болж байгаа ч зарлагаа сайтар тооцоолохгүй бол алсдаа маш эрсдэлтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр яг өнөөдрийн бодогдож буй цалин, тэтгэвэрийн олголт дээр нөлөө байхгүй. Зөв ойлголт өгөх ёстой. Хууль дээр өнөөдрийнхөө цаг үеийг мэдэрсэн өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх ёстой.
Сэтгэгдэл ( 2 )
асар хорлонтой бгаа биз банкнаас авах зээлийн шалгуурыг өндөрсгөж зээл авах бололцоогүй болгож бгаад банк бусаасаа өндөр хүүтэй зээл авхуулах санаа өөр юу ч биш энэ энх амгалан
Улсад ажиллаад авах ёстой тэтгэвэртээ яаж хэрэглэнэ үү та нарт ёр хамаагүй шинэ өөрсдөө л идэх мөнгө нь багасна гэж айж байгаа та нар өмнөөс нь төлж өгөхгүй байж худлаа бүү попор