Х.Нямбаатар: Туршлага судлах нэрээр дэмий явсангүй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Унгар улсад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” зохион байгуулж байгаа билээ. Түүнийг Ч.Лодойсамбуу гишүүн 150 хүний бүрэлдэхүүнтэй туршлага судалж яваа хэмээн шүүмжилсэн.

Үүний хариуд Х.Нямбаатар дараах тайлбарыг өгчээ. 

Х.Нямбаатар: Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 21 аж ахуйн нэгж, иргэн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, танилцууллаа.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, хамтарч ажиллах чиглэлээр уулзалт хэлэлцээрүүдийг хийж, аялал жуулчлалын шинэ жим гаргав.

Соёлын өдрүүд учраас нийслэл хотын хөгжлийн түүх, соёлын өвийг таниулах зорилгоор Улаанбаатар хотын музей, үндэсний урлаг соёлоо сурталчлан таниулах зорилгоор “Улаанбаатар театр”-ын хамт олон мөн ажиллаж, уртын болон ардын богино дуу, бий биелгээ, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчиллаа.

Бид энэ удаа хотынхоо соёлын өдрүүдийг зохион байгуулж, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэхдээ туршлага судлах нэрээр дэмий явсангүй Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид албан журмаар явсан гэдгийг хэлмээр байна.

Мөн бид Будапешт хотын удирдлагуудтай албан уулзалт хийж, нийтийн тээврийн чиглэлээр хамтарч ажиллах мөн усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд тус хотын усны мэргэжилтнүүд удахгүй Улаанбаатар хотод ажиллах бөгөөд Будапешт хотын дарга энэ зун манай хотод ажиллахаар болсон гэдгийг дуулгая.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.245) 2025 оны 05 сарын 13

ANUSDI80955877BOOBN XXNO VANXANDI XUCHINDI

0  |  0

Зочин(66.181.176.126) 2025 оны 05 сарын 13

Би 1984 онд ЗХулсад сургууль төгссөн. Гадаадын иргэн , татар монгол гээд юмаа сайн үзүүлдэггүй байсан. Төгсөж ирснээс хойш туршлага судлах , мэргэжил дээшлүүлэх сургалтаас бүрмөсөн хасагдаж билээ.

0  |  0
Z(80.148.22.12) 2025 оны 05 сарын 13

Туршлага судлаад сайжирдаг бол сайжирсаар болсон шал дэмий мөнганий гарз зугаалга архидалт,

0  |  0
Z(80.148.22.12) 2025 оны 05 сарын 13

Туршлага судлаад сайжирдаг бол сайжирсаар болсон шал дэмий мөнганий гарз зугаалга архидалт,

0  |  0
Z(80.148.22.12) 2025 оны 05 сарын 14

Туршлага судлаад сайжирдаг бол сайжирсаар болсон шал дэмий мөнганий гарз зугаалга архидалт,

1  |  0
(89.190.207.18) 2025 оны 05 сарын 14

Тэр дэлгэсэн гээд байгаа 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний зураг хөрөг байна уу? Харая, хөөе. Эсгий таавчигнаас өөр юм харсангүй дээ. Худлаа ярихаа боль.

1  |  0
эр хүн(202.21.107.10) 2025 оны 05 сарын 14

Албатуудаа дагуулаад Европоор зугаалуулаад үхсэн элэнцгийнх нь туршлага судлах

1  |  0
Гайхаад л байна.(103.57.93.224) 2025 оны 05 сарын 13

Энэ хотын дарга хуулийн сургууль төгссөн нь үнэн үү, бөмбөрцөгт ховор хэрүүлч юмаа, сэтгэц нь асуудалтай юм уу? \nХэрэлддэг хурдтайгаа адил утааны эсрэг хариу үйлдэл, шийдвэр гаргадагсан бол…….\nӨө мартаж, дайны музей үзээд коммунистуудын жинхэнэ авирыг мэдрээрэй, яг өөртэй чинь адил хүн ардыг яаж доромжилж, дарамталж байсан түүх……

Гайхаад л байна.(103.57.93.224) 2025 оны 05 сарын 14

Энэ хотын дарга хуулийн сургууль төгссөн нь үнэн үү, бөмбөрцөгт ховор хэрүүлч юмаа, сэтгэц нь асуудалтай юм уу? \nХэрэлддэг хурдтайгаа адил утааны эсрэг хариу үйлдэл, шийдвэр гаргадагсан бол…….\nӨө мартаж, дайны музей үзээд коммунистуудын жинхэнэ авирыг мэдрээрэй, яг өөртэй чинь адил хүн ардыг яаж доромжилж, дарамталж байсан түүх……

1  |  0
иргэн(202.126.89.225) 2025 оны 05 сарын 14

монголчууд ер нь яасан ч олон газраар явж туршлага судалдагийн, хөгжиж дэвшсэн юм юу ч алга

1  |  0
zochin(202.179.18.213) 2025 оны 05 сарын 14

iish tiishee tatvar tulugchidiin munguur yvna, Yg yu hiij buteegeed yvaad bdag aalznuud ve.

2  |  0
Close menu