ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр тус өвчнөөр оношлогдсон дөрвөн сартай хүүхэд эндсэн тухай мэдээллээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс хойш буюу хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хойш 1756 тохиолдол бүртгэгдсэнээс эдгэрсэн 1199 тохиолдол байна. Нийт 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 264 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тус өвчнөөр оношлогдсон дөрвөн сартай, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа. Талийгаачийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Хүүхдийн биеийн байдал маш хүнд ирсэн. 3-4 эмнэлэг дамжсан байдалтай байсан. Сар гаруйн хугацаанд хатгалгаатай байсан хүнд хүүхэд ирсэн. Дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд уг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна. Мөн архаг, хууч өвчтэй хүүхдүүд эндэх эрсдэл өндөр байгаа тул дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )