Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж, зарим арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн юм.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарчь олон га талбай шатаж, ан амьтан өртөж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Түймэр гарсан нөхцөл шалтгааныг тогтоох, буруутанд нь хариуцлага тооцож, хариуцлагажуулах тал дээрээ ажиллахгүй бол түймрийн тоо хэмжээ буурахгүй ээ, түймэр гарсан шалтгааныг хуурайшилт энэ тэр гээд байгаль эх рүү түлхээд байх тусам байдал улам л дордоно доо, жилийн жилд л ийм байдаг даа