Хамтарсан Засгийн газар цаашид үргэлжлэх эсэх талаар ХЭЛЭЛЦЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж өнгөрлөө. Өнөөдрийн хуралдаанаар нийт 34 асуудал хэлэлцлээ. 

Хуралдаанаар: 

  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явц
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
  • “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Ноолуур бэлтгэлийн явцын талаар тус тус хэлэлцлээ. 

Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартайгаа үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Мөн өнөөдрийн 15:00 цагаас МАН-ын VI бага хурал хуралдаж, Хамтарсан Засгийн газар цаашид хэрхэх талаар хэлэлцэх ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.183.57) 2025 оны 05 сарын 21

Oyunerdene ogtsorson deer shuu.

0  |  0
Close menu