Н.Учрал: Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн олон ажил ирээдүйд өгөөжөө өгнө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал үүсээд буй цаг үеийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Энэ тухай тэрээр "Би өчигдөр Бага хуралдаа суусан. Бага хурал шийдвэрээ гаргасан. Одоогоор би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувьд болж буй үйл явцын талаар ямар нэгэн байр суурь дүгнэлт хийх нь өөрөө хувь хүний зүгээс боломжгүй зүйл. Хувь хүний зүгээс дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. 

Төрийн ажил тасралтгүй явж байна. Одоо янз бүрийн ажил, яриа хэлцэл явж байгаа зүйл юу ч байхгүй. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон мега төслүүд эхлүүлсэн. Зарим нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Хил холболтын ажил эхэлсэн. Цаашид эдийн засгийг тэлэхэд үр өгөөжөө өгнө, үр шим нь ирээдүй цагт гарна.

Би өмнө нь Байнгын хороо, чуулганаар илэрхийлж байсан. Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн олон ажил ирээдүй цагт үр өгөөжөө өгнө. Бид олон жил гацсан асуудлуудыг хөдөлгөсөн. 

Батлагдсан төсөл, хөтөлбөрийг аль ч засгийн газар барьж ажиллаад үр дүнд хүргээсэй л гэж бодож байгаа. Төрийн бодлого тогтвортой байна гэдэг нь өнгөрснөө үгүйсгэдэг бус үргэлжлүүлдэг, алдаагаа засдаг, дүгнэлт хийдэг, ард түмнээ сонсдог тогтолцоо руугаа л явна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.177.184) 2025 оны 05 сарын 24

Хахаха. Хэзээ ч үр дүн гарахгүй ажлууд шүү дээ. Битгий инээд хүргээд бай.

0  |  0
Close menu