Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Төр засгийн бодлого тогтвортой байх, тууштай, хариуцлагатай байх асуудал хамгийн чухал. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаал гэдэг хэн нэгэн хүний хүсэл мөрөөдөл, бодол санаа, хувийн амбицаар шийдэгддэг асуудал биш. Энэ нь УИХ, Үндсэн хуулийн байгууллагууд, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаа, гадаад бодлогоор шийдвэрлэгддэг асуудал.
Миний хувьд төрийн албанд ямар ч цаг үед хариуцсан ажилдаа үнэнч, хариуцлагатай ажиллаж байгаа. Бид асуудалд зөв хандах ёстой. Ямар нэгэн үндэслэлгүй ярианд автаж болохгүй гэж бодож байна.
Аль нэг нам, хувь хүний сонирхол гэхээсээ илүүтэй ул суурьтай шийдвэр гаргах ёстой. Одоогийн Хамтарсан Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн хүрээнд ажиллаж байгаа" хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
МАН үнэ нэмэх.авилгадаж цавчаа хийхээс өөр ажилгүй
Энэ жагсаал мөнгөнийх !!!!!ЗГтогтвортой ажиллаж баг ээ
Энэ жагсаал мөнгөнийх !!!!!ЗГтогтвортой ажиллаж баг ээ
энэ жагсаал Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал биш....Гол зорилго нь байгалийн баялаг хулгайлж баяжсан 30 гэр бүлийн олиграхуудын эрх ашгийг хамгаалж, Монголын төр засгийг тогтворжгүйлэх, баялагийн сан, хөрөнгө хураах хуулийн эсрэг гэдгийг нотолсон жагсаал болж бна. Жагсаалд 300,0 сая, 270,0 сая, 30,0 саяыг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. шодойгийн яриагаар бол 2 трилион .....Ухамсар мөчид олон түмэн, хулгайч олигарх, сошиал 3 нийлэхээрээ төрөөр яаж тоглодогыг батлав.СЭРЭМЖИЛ !!!
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch