ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд бурхантай хөөрөлдөхөд тохиромжтой

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

Хонь

Ажлын цаг хурдан өнгөрч, та өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ. Өнөөдөр танд цэвэр агаар зайлшгүй хэрэгтэй гадуур алхаарай. Ихээхэн зардал, худалдан авалт хийх магадлал өндөр байгаа тул од эрхэс хүслээ хазаарлахыг зөвлөж байна.

Үхэр

Удаан хугацаанд барьж авч чадахгүй зүйлээ өнөөдөр хэрэгжүүлсэн нь дээр. Өөрийгөө цэгцлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байна. Хайртай хүнээсээ ямар нэгэн үйлдэл хүлээх хэрэггүй. Зүгээр л өдөр нь биш.

Ихэр

Хэн нэгэн таныг сонирхлыг татах бөгөөд та мөрөөдөлдөө автан, сэтгэл хангалуун байна. Жижиг даалгавар таны хувьд өвсөн дундаас зүү эрэхтэй адил болж хувирна. Ямар ч зөвлөгөөг сонсох хэрэггүй. Чин сэтгэлийнх бус.

Мэлхий

Өнөөдөр та өрөө төлж, санхүүгийн байдлаа сайжруулна. Ажилдаа бүрэн орж, бүхнийг мартана. Хайртай хүнтэйгээ хэл амаа олохгүй, маргаж болзошгүй. Тиймээс хэрүүл хүсээгүй бол тэвчээртэй бай.

Арслан

Хэн нэгэн таны сонирхлыг татвал бүү татгалз. Танд таалагдана. Хов жив, бусдын үйлдлийг шүүмжлэх хүртлээ доош орох хэрэггүй. Хэнийг ч тагнах гэж бүү оролд. Таны олж мэдсэн зүйл сайн зүйл авчрахгүй.

Охин

Дэргэдэх хүндээ таныг эрхлүүлэх боломж олго. Таны мөс шиг хүйтэн байдал зохимжгүй тул хайлах цаг нь болжээ. Та өөрөө ч харамсахгүй. Юу ч болж байсан тайван байдлаа хадгалж үлдээрэй.

Жинлүүр

Ямар салбарт ажиллахад тохиромжтойг ойлгоно. Өнөөдөр өөрийгөө илүүтэй сонсоорой. Үдэш орой гадагш гарах хэрэггүй. Таагүй хүнтэй тааралдана.

Хилэнц

Өнөөдөр ямар нэгэн хэрэггүй эсвэл хаях ёстой ч харамсалтай санагдаж байгаа зүйлээ зоригтой хаяарай. Санаа зоволтгүй, танд хоосон мэдрэмж төрөхгүй. Сүм хийд орох хүсэл төрвөл өнөөдөр бурхантай хөөрөлдөхөд тохиромжтой. Өөртэйгөө ажиллахгүй бол бардам зантайгаа л үлдэх вий.

Нум

Дэлгүүрээр хэсэж, чанартай худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хүн бүр л тантай ярилцахыг хүсэх ч та ганцаар байхыг хүснэ. Бага зэргийн зарлага гарч болзошгүй.

Матар

Томилолт, аялалд гарвал сонирхолтой байна. Хүссэн шиг нь их мөнгө байхгүй байсан ч өөрийгөө эрхлүүлээрэй. Хурц ухаан гаргах гэж бүү хичээ. Хожим нь инээдтэй харагдана.

Хумх

Санамсаргүй олсон мэдээлэл нь нөхцөл байдлын талаар нухацтай бодож, эерэг өөрчлөлт хийхэд хүргэнэ. Шийдвэр гаргахад хүнд байгаа бол хүлээсэн нь дээр. Дүрмийн эсрэг явах хүсэл төрөх ч хүслээ хазаарлаарай.

Загас

Хаашаа ч явсан таны уурыг бардаг урт дараалал танд саад учруулахгүй. Дуусгаагүй ажлаа дуусгах цаг нь болсон. “Одоо биш бол хэзээ ч үгүй” гэсэн үгээр өөрийгөө зоригжуулаарай. Шинэ найзууд таны амьдралд шинэ асуудал үүсгэх вий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top