Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.
Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Сэтгэгдэл ( 4 )
ашиглаж эхэлэхгүй болон хугцаа дууссан бол хүчингүй болгооч дээ наадуул чинь гаднын эзэн хаайгаадл сууж байгаа шүү
ашиглаж эхэлэхгүй болон хугцаа дууссан бол хүчингүй болгооч дээ наадуул чинь гаднын эзэн хаайгаадл сууж байгаа шүү
МОНГОЛ УЛС ЭЗЭНТЭЙ ГЭДГЭЭ хулгайчид, дэээрэмчид, луйварчдад НОТЛОЖ ХАРУУЛААД БАЙГААРАЙ. МАН- н 2027,2028 оны сонгуульд ялалт байгуулах хамгийн чухал зүйл бол энэ шүү.
МОНГОЛ УЛС ЭЗЭНТЭЙ ГЭДГЭЭ хулгайчид, дэээрэмчид, луйварчдад НОТЛОЖ ХАРУУЛААД БАЙГААРАЙ. МАН- н 2027,2028 оны сонгуульд ялалт байгуулах хамгийн чухал зүйл бол энэ шүү.