Германы Канцлер Фридрих Мерцийн нэр хүнд унаж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 24

 

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн нэр хүнд унасаар байгаа бөгөөд тэрээр улс төрчийн үнэлгээний чансаагаараа Германы улс төрчдийн дунд 18-р байрт жагсаж байгааг Bild сонины захиалгаар социологийн INSA хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Одоо “Германы төлөөх өөр сонголт” намын нэг дарга Тино Хрупалла, Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намуудын эвслийн парламентын бүлгийн дарга Йенс Шпан нар л Мерцээс доогуур чансаатай байна.

Санал асуулгад оролцсон германчуудын 62% нь Канцлерын үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. “Германы төлөөх өөр сонголт” намын өөр нэг дарга Алис Вайдель нэр хүндийн чансаагаа сайжруулж, 10-р байрт жагсаж байна. Улс төрчдийн нэр хүндийн үнэлгээний жагсаалтыг Батлан хамгаалахын сайд Борис Писториус тэргүүлж байгаа аж. Улс төрийн намуудын чансааны жагсаалтыг иргэдийн 26%-ийн дэмжлэгийг хүлээж буй “Германы төлөөх өөр сонголт” нам тэргүүлсээр байгаа бол Христосын ардчилсан нам 24,5%-ийн дэмжлэгтэйгээр хоёрдугаар байрт орж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top