Хонь
Зээлсэн мөнгөө эргүүлэн төлснөөр санхүүгийн нэмэлт хүндрэл гарна. Гэсэн ч дахин мөнгө зээлэх хэрэггүй. Ажил их байх тул аль нь дээр нь төвлөрөхөө сонгож чадахгүй. Хүчин чармайлтаа зөв чиглэлд зарцуулбал гайхалтай үр дүнд хүрнэ.
Үхэр
Бусдын дэмжлэг, туслалцаагүй мөнгө олно. Хүүхдүүдийн сурах сонирхолгүй байдал нь урмыг нь хугална. Удирдлагын сайхан зан ажлын уур амьсгалыг таатай, сонирхолтой болгоно. Удаан хойшлуулсан ажлаа амжуулаарай.
Ихэр
Эртний эдлэл, үнэт эдлэлд оруулсан хөрөнгө оруулалт ашиг авчирна. Гэр бүлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Таны үйлдэлд зөвхөн хайр, эерэг санаа агуулагдах учиртай. Анхны харцаар дурлах магадлал өндөр байна. Хов живээс хол байгаарай.
Мэлхий
Маш завгүй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзалт товлоорой. Танд хангалттай хүч бий. Харин санхүүгийн тал дээр анхаарахад гэмгүй. Мөнгөө хойш нь хадгалж эхэл. Ямар ч хүч гаргалгүй бусдад таалагдана. Гэр бүлийн амьдралд нь хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Ухаалаг, тайван байдал ялалт авчирна.
Арслан
Ажил дээрээ биеэ барьж, хамт ажиллагсдадаа хүндэтгэлтэй хандаарай. Бодлогогүй үйлдэл санхүүгийн алдагдалд хүргэнэ. Хойшлуулсан ажил нь дуусах шатандаа орж, гэр бүлийнхээ хүрээнд харилцаа ямар чухал болохыг ойлгоно.
Охин
Санхүүгийн байдал нь өөдрөг харагдаж байна. Хайртай хүнээсээ хол байгаа бол утсаар яриарай. Бага зэргийн хүндрэл бэрхшээл тулгарах ч энэ өдөр багагүй амжилтад хүрэх замыг нээнэ.
Жинлүүр
Ойр дотнын хүмүүсийнхээ өмнө санхүүгийн хариуцлага үүрэх хэрэггүй. Хожим нь харамсана. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрүүлсэн цаг хугацаа эрч хүчийг нь сэргээхэд амин чухал. Шийдвэр гаргахад хүнд байх болно.
Хилэнц
Таны хамгийн том мөрөөдөл биелнэ. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө хянахыг хичээгээрэй. Мөнгөө хэмнэх оролдлого бүтэхгүй. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Нөхцөл байдал тогтворжино. Хайр сэтгэлийн тал дээр онцгой азтай байна.
Нум
Бие бялдар, ухаан, сэтгэл санаагаа хөгжүүлэх нь амжилтын түлхүүр. Зардлаа ухаалгаар төлөвлө. Бизнес хийдэг нумынхан төлөвлөгөөгөө бусдад хэлэх хэрэггүй. Найз нөхөдтэйгөө цагийн хамт өнгөрүүлээрэй.
Матар
Аль болох хурдан мөнгө олох хүсэл төрнө. Тиймээс шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай. Хайртай хүн нь таныг баярлуулах гэж хичээсний ачаар та аз жаргалыг мэдэрнэ.
Хумх
Үдэш гэхэд таны санхүүгийн байдал сайжирна. Гэр бүлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Хайр сэтгэлийн азгүйдлийг сөрөхийн тулд зоригтой бай. Таны шударга зан бусдын анхаарлыг татна. Удаан хүлээсэн магтаалын үг сонсоно.
Загас
Ховор уулздаг хүмүүстэйгээ ярилцах таатай боломж гарна. Хэрэв та ажил хэргийн шинэ түншлэлийг судалж байгаа бол нарийн ширийн зүйлсийг сайтар тодруул. Хайртай хүн нь хангалттай анхаарал тавихгүй байгаа мэт санагдах ч хожим нь тэр завгүй байсныг ойлгоно.

Сэтгэгдэл ( 0 )