ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан аз жаргалыг мэдэрнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 06

Хонь

Унтахын өмнө агаарт алхсанаар сийрэг толгойтой хониныхонд гайхалтай шинэ санаа төрнө. Энэ өдрийг тайван өнгөрүүлнэ. Зурагт эсвэл кино үзвэл гуниг төрнө.

Үхэр

Бүтэн өдрийн турш адреналин хайсан үхрийнхэн үдэш гэхэд заавал олно. Ирээдүйн хөгжилд нь нөлөөлөх хүнийг олж харна. Та өнгөрсөн рүү буцахыг ихэд хүсэхдээ өнөөдрийн сайхныг үл анзаарна.

Ихэр

Өнөөдрийн ажил ирээдүйд сайн үр дүн авчирна. Өнөөдөр та хэчнээн шаргуу байсан ч таны тогшиж буй хаалга бат бөх цоожлогджээ. Дэмий зүйлээс болж чухал үеийг анзааралгүй өнгөрөөнө.

Мэлхий

Дэлгүүр хэсэхэд таатай өдөр. Чанартай эд зүйлсийг боломжийн үнээр авах магадлал өндөр байна. Караокед дуулахад гэмгүй. Эвгүй байдалд орохгүйн тулд олны анхааралд өртөхгүй байсан нь дээр.

Арслан

Аялал эсвэл томилолтод гарна. Юу ч байсан сонирхолтой байх нь дамжиггүй. Өдөр тутмын ажил хийхэд бэрх байна. Өнөөдөр ажилдаа хуумгай хандах хэрэггүй. Алдаа нь илэрнэ.

Охин

Санаандгүй урилга авбал бүү татгалзаарай. Өнөөдөр ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл байрандаа байж л байг. Өнөөдөр азыг зөвхөн дэргэдээс нь ажиглана.

Жинлүүр

Таны доош нь чангааж буй зүйлээс ангижир. Хожим нь харамсахгүй шүү. Гэнэтийн шийдвэр нь өнөөдрийн амжилтын түлхүүр. Чухал ажлыг удаан хойшлуулсан. Өнөөдөр ч гэсэн хойш нь тавиарай.

Хилэнц

Та хаана ч явсан дараалалд зогсох асуудал таныг зовоохгүй. Ганц бие хилэнцийнхэн кино театр явах хүсэл төрнө. Өнөөдөр хошигнол нь бүтэлгүйтэж, эвгүй байдалд орж магадгүй.

Нум

Өнөөдөр та аз жаргалыг мэдэрнэ. Тэнэг бодол, таагүй совинг толгойноосоо хөөгөөрэй. Ухааныг нь самууруулж, зөв замаас нь төөрүүлж болзошгүй. Хэн нэгэнд уураа гаргах хүсэлдээ шатна. Гэхдээ буруу.

Матар

Үдээс хойш бүх хүнд боломжгүй зүйл үгүй гэдгийг батална. Таны өвөрмөц санаанууд хэрэгжинэ. Хамгийн гол эдгээрт нухацтай хандаарай. Хэзээ ч харахыг хүсээгүй хүнтэйгээ санаандгүй таарч болзошгүй.

Хумх

Дурласан хумхынхныг аз дайрч, хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар шийднэ. Таны гарт ойртсон техник хэрэгсэл эвдрэх тул аль болох хол бай. Яарах үедээ чухал мэдээллийг орхигдуулна.

Загас

Овсгоо самбаа, оюуны хүч шаардсан аливаа санаа нь биелнэ. Тайван байдлаа хадгалж чаддаг бол нөхцөл байдлын амархан хяналтдаа авна. Холын аялал төлөвлөх хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top