ӨРНИЙН ЗУРХАЙ: Тэргэл саран хониныхонд шинэ үүд хаалгыг нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 07

Тэргэл саран онцгой шидийн хүчтэй. 2025 оны аравдугаар сарын 7-ны супер тэргэл сар Хонины ордод байрлаж байна.

Хонь

Та энэ үйл явдлын хатан хаан. Тэргэл саран таныг чиглүүлж, шинэ үүд хаалгыг нээж байна. Хэн нэгэн таны дотор “On” товчлуурыг дарсан мэт. Эрч хүч ундарч, өөрчлөлт, шинэчлэлийг хүснэ. Та бусдын ачааг үүрэх албагүйг санаарай. Энэ бол таны мөч. Өөрийгөө илэрхийл. Гэхдээ яарах хэрэггүй. Таны хүч шийдэмгий, ухаалаг алхамд бий.

Үхэр

Таны хувьд сар бол толь. Аниргүй байдлыг хүсэж, өөртэйгөө шударгаар ярих хүсэл төрнө. Таны хүчийг юу эсвэл хэн авч байгаа нь тодорхой болно. Хэрэггүй зүйлсийг явуулж, сэтгэлийг тэжээх зүйлээр дүүргэ. Оддын дор алхах эсвэл бясалгал хийгээрэй.

Ихэр

Таны эргэн тойронд бүх зүйл бий: хүмүүс болон яриа хөөрөө. Тантай хэн илэн далангүй байгаа, хэн зөвхөн эрч хүчийг нь булааж байгаа нь гэнэт ил болно. Сэтгэл ойрд холбоотнуудаа эрэлхийл. Хожим нь чухал болох шинэ санаа эсвэл төслийн санаа төрнө. Гэхдээ гялалзаж буй бүхэн алт биш гэдгийг санаарай.

Мэлхий

Карьерын төлөвлөгөө тэргүүнд тавигдана. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, урагш явах хүсэл төрнө. Дутуу үнэлж буйг удаан тэвчсэн бол өөрийгөө сануулах цаг нь. Гэхдээ ажил бол бүх зүйл биш гэдгийг бодоорой. Гэрт ч сэтгэл ч тайван цагт жинхэнэ тогтвортой байдал бий болдог.

Арслан

Таныг тэнгэрийн хаяаны чанад руу татна. Аялал, шинэ мэдлэг, шинэ хил хязгаар. Амьдрал нэгэн хэвийн болж хувирсан бол өөрчлөх цаг нь. Сургалт, аялал эсвэл шинэ мэдрэмж. Энэ бүхэн шинэ хүч өгнө. Хуучин үзэл бодлоо орхи. Дэлхий ертөнц илүү гэрэлтэй, илүү уудам болно.

Охин

Охиныхны хувьд тэргэл саран сэтгэлийг гүнийг гэрэлтүүлэх дэнлүү мэт. Итгэлцэл, дотносол, шударга байдал ач холбогдолтой болно. Та хэтэрхий ихийг эсвэл багыг өгдөг. Эмзэг байхаас айж байна уу? Санхүү болон харилцаагаа цэгцлэх цаг нь болжээ. Хамгийн гол нь эрх чөлөөтэй амьдрахад нь саад болж буй айдсаасаа салаарай.

Жинлүүр

Таны харилцаа тод гэрэл тусгасан тайзан дээр байгаа мэт. Бүх зүйлийг та тод харна. Чин сэтгэлийн яриа бүх зүйлийг байранд нь оруулна. Заримдаа маргаан уужим амьсгалахад тус болдог. Жинхэнэ амар амгалан бол чимээгүй байх биш харин чин сэтгэл юм шүү.

Хилэнц

Тэргэл саран эрүүл мэнд, өдөр тутмын ажил, амьдралыг нь зааж байна. Эрүүл мэнддээ удаан хугацаанд анхаараагүй бол өөрөө танд сануулна. Дадал зуршлаа өөрчлөх цаг нь болсон.

Нум

Тэргэл саран таныг урам зориг хайрлана. Бүтээж, хайрлах, өнгөтэй амьдрах хүсэл төрнө. Дотор нь гал асаж, зөвхөн таныг төдийгүй дэргэд нь байгаа хүмүүсийнх нь замыг гэрэлтүүлнэ.

Матар

Гэр бүл хамгийн чухал болно. Халуун дулаан уур амьсгал, аюулгүй байдлыг хүснэ. Гэвч хуучин асуудлууд гарч ирнэ. Хуучны гомдлоо тайлж, нэг хэвийн дүрээ өөрчлөөд үзвэл дээр. Амжилтын жинхэнэ үндэс бол гэр болон сэтгэлийн амар амгалан гэж тэргэл саран хэлнэ.

Хумх

Аравдугаар сарын тэргэл саран таны хувьд бол үг, яриа, үзэл бодлын солилцоо. Чухал зүйлийн талаар удаан дуугүй байсан бол ярих нь зөв. Шинэ санаа, уулзалт, сургалт ирээдүйд ач холбогдолтой. Хамгийн гол шударга бай. Ямар нэгэн дүрд тоглож, үнэнийг нуух хэрэггүй.

Загас

Санхүү болон үнэт зүйлс. Тэргэл саранд эдгээрийг үнэнийг гэрэлтүүлж, илчилнэ. Хүчээ буруу зүйлд зарцуулж байгааг ойлгоно. Та өөрийнхөө хөдөлмөрийг дутуу үнэлж байна. Төсвөө эргэн хараарай. Хамгийн чухал нь өөрийнхөө үнэ цэнд итгээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уууусггчсхё(103.57.93.21) 2025 оны 10 сарын 12

Ёёххсгёхссхч

0  |  0
Top