Д.Амарбаясгалан: Монголоос 50 мянга гаруй ам.доллар төлж, худал мэдээллийг нийтлүүлсэн нь тогтоогдсон

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн огцрох хүсэлтийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ч.Ундрам гишүүн: Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбоотой тагнуулын дүгнэлт гарсан гэж та хэлсэн. Энэ нь ямар дүгнэлт вэ? Энийг гишүүдэд тайлбарлах боломж байгаа юу? Тантай холбоотой нүүрс, Бортээг гээд асуудал гишүүдийн дунд эргэлзээ төрүүлж байгаа. Энэ талаар бидэнд тайлбарлаж өгвөл, бидэнд санал өгөхөд итгэл үнэмшил төрнө?

Д.Амарбаясгалан: ТЕГ-ын дүгнэлтийг би гишүүдэд хэвлэж тараасан байгаа. Дүгнэлтэд шинжилгээгээр илэрсэн дээрх сайтуудад төлбөр төлсөн тохиолдолд ямар ч хүн мэдээлэл нийтлүүлж болдог ба мэдээллийн үнэн зөвийг шалгахгүйгээр мэдээлэл нийтэлдэг сайтууд байна. Дээрх сайтуудын нууцлалын бодлогод мэдээллийн үнэн зөвийг тухайн вебсайт хариуцахгүй гэх агуулгатай зүйлс бичигдсэн байгаа нь хэн дуртай нь бусдыг гүтгэсэн худал мэдээлэл нийтлүүлэх боломжтой. Мөн дийлэх сайтууд нь интернэт орчинд бэлэн байдаг вебсайтын загвар ашиглан хийсэн хуурамч байх магадлалтай байх тул хэн, хэзээ, хаанаас ямар IP хаягаас, ямар төхөөрөмж ашиглан мэдээлэл нийтэлснийг тогтооход хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Newsdirect гэдэг мэдээллийн дамжуулалт хийдэг байгууллага руу төлбөр төлөөд, төлсөн төлбөрийн хэмжээгээр цааш нь ийм төрлийн сайтуудад түгээхийг шийдвэрлэдэг сайт. Монголоос 50 мянга гаруй ам.доллар төлж, эл материалыг нийтлүүлсэн нь үндсэндээ тогтоогдсон. Манай хуулийн зөвлөхүүд албан мэйл бичиж, харилцах замаар мэдээллийн үнэн зөвийг тогтоох тал дээр ярилцсан. Нэгнээс нь ч мэдээллийн үнэн зөвийг нягтлах, батлах тухай хариу ирээгүй. Бид хуурамч мэдээлэл нийтэлсэнд хүлцэл өчье гэсэн байдлаар мэдээллүүдээ устгасан гэсэн гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туслах чинь гэрчлээд(192.82.65.180) 2025 оны 10 сарын 18

Туслах чинь гэрчлээд байхад гүрийгээд. жүжигчин болоо. хол явах нээ.

0  |  0
za bitgii bur za(202.55.191.130) 2025 оны 10 сарын 17

Shaadag muu novsh be dee. Tuslahiin nereerei 71 terbumiin hurungutui ter olon kompani baiguulij olon tendert ylij asar ih mungu olson baisan daa. Jinhene harin nvvrsenii hulgailch hvn bainlee dee. neg muu nariin bicheg hiigeed ingej bayajij chadah uu daa hoo..

1  |  0
Зочин(66.181.177.210) 2025 оны 10 сарын 17

Хэн нэг даргын талаар гаднын хэвлэлд гарсан нийтлэл, мэдээллийн талаар дүгнэлт гаргадаг газар ТЕГ мөн үү, тэгээд ч төлбөртэй мэдээлэл нийтэлдэг сайт байна гэснээс уг нийтлэлийн мэдээллийн үнэн, худлын талаар тодорхой дүгнэлт гаргасан юм уу, худлаа мэдээлэл гэдгийг нь яаж нотолсон юм бэ

1  |  0
иргэн(66.181.178.63) 2025 оны 10 сарын 17

Номин оюунэрдэнийн захиалгаар хэвлүүлсэн гэдэг нь тов тодорхой, цаад гадаад хүмүүс ч тэгэж хэлсэн бнлэ

0  |  1
иргэн(66.181.178.63) 2025 оны 10 сарын 17

Номин оюунэрдэнийн захиалгаар хэвлүүлсэн гэдэг нь тов тодорхой, цаад гадаад хүмүүс ч тэгэж хэлсэн бнлэ

0  |  1
polkmnoipk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
sonis(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top